Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад өдрийн 50000 төгрөгний цалинтай 910 ажлын байр байна.
Цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд өнөөдрийн байдлаар 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг kopoнавирусийн xaлдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна.
Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа иргэдэд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий.
Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм. ‘Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй’ гэдгийг НЭМГ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих