• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвөр Монголчууд эх хэлээ авч үлдэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хичээл хаялтад нэгдлээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-28
Ангилал: Нийгэм
Өвөр Монголчууд эх хэлээ авч үлдэхийн тулд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож, хичээл хаялтад нэгдлээ

БНХАУ-ын Тунляо хотын Ерөнхий боловсролын сургуулиуд монгол хэлээр хичээллэхгүй байх заавар өглөө гэх мэдээлэл зургадугаар сарын эхээр гарч, цахим ертөнцөд олон хүмүүс Хятадын Засгийн газрын энэ шийдвэрийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлээд байсан. Хэд хоногийн өмнөөс Өмнөд Монголчууд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож эцэг, эхчүүд хичээлийн шинэ жил эхлэх гэж буй энэ өдрүүдэд хүүхдүүдээ сургуульд явуулахгүй байх эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлжээ.

Улмаар Хятадын төрийн байгууллагууд Монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг уриалж, тусгайлан уулзалт хийж, ажлын байраар нь сүрдүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Өмнөд Монгол иргэнтэй утсаар холбогдоход ‘Бидний үр хүүхдүүд харсаар байтал нүдэн дээр монгол хэлээ мартаж, хятадад уусан алга болох гэж байгаад бид их эмзэглэж байгаа. Эцэг, эхчүүд аргаа бараад хүүхдээ сургуульд явуулахгүй гэж ярьж байна. Гэхдээ хүүхдээ сургуульд явуулахгүй байна гэдэг бол цаанаа маш том олон эрсдэл, шийтгэл дагуулахыг мэдэж байна. Энэ бол өрөвдөлтэй аргаа барсан эсэргүүцлийн хэлбэр шүү дээ. Торгууль оноох, ажил төрлөөс халах, өмнө нь ямар нэг төрлийн эсэргүүцэл илэрхийлж байсан бол захиргааны шийтгэл авахаас эхлээд бүр олон хоногоор баривчлах, ял хүлээлгэх гэх мэт ийм эрсдэл өндөр. Сургуульд явуулахгүй асуудал нь бүтдэг юм аа гэхэд хүүхэд нь боловсролгүй болно. Хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй бол хойч ирээдүй нь ямар болох вэ. Эсвэл хүүхдийн насан туршид нь сурах эрхийг хасчихвал бас хэцүү. Ийм өрөвдөлтэй хувь заяа угтаж байна. Тийм байлаа гээд монгол хэлээ зүгээр сууж байгаад устгах хүмүүс биш учраас энэ том эрсдлийг үүрч байна’ гэж ярилаа.

Өмнөд Монголын төрийн байгууллагууд Монгол ажилтнуудыг хичээл хаялтад нэгдэхгүй байхыг анхааруулж байгаа энэ үед бас энэ эсэргүүцлийг дэмжиж, төрийн албаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн өндөр албан тушаалтнууд байгаа аж. Тухайлбал, Өмнөд Монголын Одон телевизийн удирдлагууд ажилтнууддаа үр хүүхдүүдийнхээ төлөө цаг зориулах боломж олгожээ. Мөн Ордосын шинэ хотын Дүншин дүүргийн дарга дээрх тэмцэлд нэгдэж, буйгаа илэрхийлэн шаардлагатай бол төрийн албанаасаа огцроход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Previous Post

Замын цагдааг мөргөж, хөлийг нь хугалсан этгээдэд 5-6 жилийн хорих ял онооно гэв үү

Next Post

Япон 2021 оны эхний хагас гэхэд бүх иргэнээ вакцинаар хангасан байхыг зорьж байна

Next Post
Япон 2021 оны эхний хагас гэхэд бүх иргэнээ вакцинаар хангасан байхыг зорьж байна

Япон 2021 оны эхний хагас гэхэд бүх иргэнээ вакцинаар хангасан байхыг зорьж байна

Шинэ мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2026-04-24
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-24
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-24
БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

БНСУ-д бичиг баримтын зөрчилтэй 14 мянган Монгол иргэн оршин сууж байна

2026-04-23
Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

Нийслэлийн МАН-ын хорооны хуралд Э.Бат-Амгаланг оролцоогүй гэв

2026-04-23
ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

ТАНИЛЦ: Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь

2026-04-23
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа

2026-04-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.