• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол оюутнуудын бүтээсэн төхөөрөмжийг тэрбум төгрөгөөр үнэлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-25
Ангилал: Нийгэм, Технологи
Монгол оюутнуудын бүтээсэн төхөөрөмжийг тэрбум төгрөгөөр үнэлжээ

Япон улсын технологийн сургуулийнхны дунд зохион байгуулдаг ‘Ди-кон-2020’ тэмцээнд монгол оюутнууд амжилттай оролцлоо. Тэмцээнд Монгол Улсыг төлөөлж ‘Моко’ багийн залуус оролцсон байна. Манай улсын багт ШУТИС-ийн ‘Коосэн’ технологийн коллежийн оюутан Э.Өлзийсүрэн, ‘Шинэ Монгол’ технологийн коллежийн оюутан Г.Бат-Эрдэнэ, “Монгол коосэн” технологийн коллежийн оюутан Б.Энхманлай нар багтаж зохион бүтээсэн төхөөрөмжөөрөө өрсөлджээ.

Залуус ой хээрийн түймрийг эрт илрүүлэх төхөөрөмж зохион бүтээсэн юм. Тэдний бүтээсэн төхөөрөмжийг тэмцээний шүүгчид өндрөөр үнэлж тэрбум төгрөгөөр үнэлсэн бөгөөд эхний ээлжид 270 саяар санхүүжүүлэхээр болсон байна.

Улмаар тэмцээнд оролцсон 36 багаас долоодугаарт эрэмбэлэгджээ. Энэхүү тэмцээнд манай улсын оролцогчид анх удаа ур чадвараа сорьсон нь энэ юм. Тэмцээнийг цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулсан ч манай залуус амжилттай оролцож чадлаа.

Тэмцээний дараа “Шинэ Монгол” технологийн коллежийн оюутан Г.Бат-Эрдэнэ ‘Энэ удаагийн тэмцээн бидний хувьд туршлага боллоо. Дараагийн тэмцээнд юунд анхаарах ёстойг ойлгууллаа’ хэмээн сэтгэгдлээ хуваалцав. “Моко” багийнхны зохион бүтээсэн системийг модонд байршуулснаар камерын тусламжтайгаар хаана гал гарч байгааг тогтоож, төвийн системд мэдэгдэх аж. Өөрөөр хэлбэл, хэн гал тавьсан болон хүний оролцоотой эсэхийг хянах боломжтой гэсэн үг. ‘Моко’ багийнхны оролцсон тэмцээнийг ирэх сарын 6,13-нд Японы NHK телевизээр гаргах ажээ. Технологийн сургуулийн оюутнууд бүтээсэн төхөөрөмжөө хөгжүүлж, гар утасны аппликэйшнтэй болгохоор төлөвлөжээ. Судалгаагаар 2035 он гэхэд хиймэл оюун ухааныг аж үйлдвэрийн салбартаа ашиглаж эхэлсэн орнуудын эдийн засгийн өсөлт хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа юм.

 

 

Эх сурвалж:  ‘Монголын үнэн’ сонин

Previous Post

Таныг эрүүл байлгаж, урт наслуулах энгийн хэрнээ эрүүл мэндийн супер зөвлөгөө

Next Post

БНХАУ эмч нараа Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Next Post
БНХАУ эмч нараа Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

БНХАУ эмч нараа Ковид-19-ийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ

Шинэ мэдээ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.