• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-24
Ангилал: Нийгэм
“Нөхөн сэргээлт-2020” хяналт, шалгалт хоёр сар үргэлжилнэ

Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам батладаг бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг орон нутгаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэдэг байна.

2010 оноос хойш 214 аж ахуй нэгжид түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгожээ. Одоогийн байдлаар нийслэлийн нутаг дэвсгэрт элс, хайрга, шавар, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэй 60, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 86 аж ахуй нэгж байгаагаас 44 аж ахуй нэгж олборлолт хийхээр ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулсан юм. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам болон бусад стандартын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгах, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилготой “Нөхөн сэргээлт-2020” аянг хоёр сарын хугацаанд дээрх төрийн захиргааны байгууллагууд хийж гүйцэтгэж байна. Уг арга хэмжээний хүрээнд:

– Нийслэлийн хэмжээнд уул уурхайн ашиглалтын улмаас эвдэгдсэн талбайн хэмжээг нарийвчлан гаргах

– Нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуй нэгж, байгууллага, иргэнийг олж тогтоох байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх

– Уул уурхайн олборлолтын улмаас эвдэгдсэн талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дах хэсэгт заасны дагуу төвлөрүүлсэн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна

Нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн Газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн Ж.Батзолбоогоос тодруулахад:

Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан болон одоо хүчин төгөлдөр байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Хан-Уул, Налайх, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт түгээмэл ашигт малтмал олборлосны улмаас ухагдаж, эвдэгдсэн талбайн хэмжээг тодорхойлж тухайн аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлт хийх мэргэжил, арга зүйн  зөвлөгөөг өгч ажиллаж байгаа бөгөөд нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн дагуу зохих шатны арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ. 2017 онд Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжаар усны хамгаалалтын бүс, болон байгаль орчны бусад хууль тогтоомж зөрчсөн нийт 96 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.  Мөн 2020 онд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт суурьшлын бүсэд байсан 6 шаврын ордыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган цуцалж шийдвэрлээд байна. “Нөхөн сэргээлт 2020” хамтарсан хяналт, шалгалтын хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж “Хариуцлагатай уул уурхай”-г бий болгож нөхөн сэргээлтийн тоо хэмжээг нэмэгдүүлэх онцгой чухал ач холбогдолтой. Хяналт шалгалтын дүнд Улаанбаатар хотод уул уурхайн улмаас ухагдаж орхигдсон эзэнгүй талбайгүй болж, нөхөн сэргээлтийн зардлыг ашиглагч буюу эзэн холбогдогчоос үл маргах журмаар гаргуулан нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх юм.

Мөн нөхөн сэргээлтийн хувьд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас буюу хувь хүмүүс гар аргаар нүүрс олборлосны улмаас ухагдаж эвдэгдсэн талбайд 2018 онд 42.2 га, 2019 онд 7.5 га, 2020 онд 50 га талбайд нөхөн сэргээлтийг мэргэжлийн байгууллагаар хийж гүйцэтгүүлээд байна.

 

Previous Post

Таван толгой түлш ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдэж байна

Next Post

ШӨХТГ: Иргэдийн гомдлыг онлайнаар хүлээж авах системийг нэвтрүүлнэ

Next Post
ШӨХТГ: Иргэдийн гомдлыг онлайнаар хүлээж авах системийг нэвтрүүлнэ

ШӨХТГ: Иргэдийн гомдлыг онлайнаар хүлээж авах системийг нэвтрүүлнэ

Шинэ мэдээ

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

Бид хүнсээрээ дамжуулж антибиотик хэрэглэсээр байна уу?

2026-03-11
Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

Архангай аймагт гарсан ой хээрийн түймэр унтраахаар ажиллаж байна

2026-03-11
Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

Орос, Украин, АНУ-ын гурван талын хэлэлцээг хойшлуулжээ

2026-03-11
“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

“Хезболла” хөдөлгөөн Израилын батлан хамгаалахын үйлдвэрт цохилт өглөө

2026-03-11
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

2026-03-11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026-03-11
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026-03-11
Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав

2026-03-11
“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг болло

2026-03-11
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-03-11
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.