• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-12-18
Ангилал: Улс төр, Хууль, Эдийн засаг
Сэлэнгэ аймаг ашигт малтмалын 122 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал гаргав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан Ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын төлөөлөл бүхий Ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж 12 цэгт агаараас хяналт, тандалт хийлээ. Энэ удаа уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн зургийг авч баримтжуулан, хууль, хүчний байгууллагууд координатаар нь бүртгэлээ.

Ажлын хэсгийнхэн мөн аймгийн удирдлагуудтай уулзаж хууль бус уул уурхай эрхлэлтийг таслан зогсоохтой холбоотой мэдээлэл солилцож, үүрэг, даалгавар өгөв. Тухайлбал бүртгэлгүй техник хэрэгслийг шууд журамлах эрх, үүргээ орон нутаг хэрэгжүүлж ажиллах ёстойг анхаарууллаа. Хууль бус уул уурхай эрхлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалт явуулахаа улам чангатгана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч, сайд Н.Цэрэнбат хэлэв. Ойрын үед Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж зарим хийдэл, давхардлыг арилгахаар төлөвлөж байна. Тухайлбал техник хэрэгслээ бусдад түрээслүүлсэн бол тухайн техник хэрэгслийг хурааж улсын орлого болгох, улмаар түрээслэгч этгээд түрээслүүлэгчийн хохирлыг барагдуулдаг байх төслийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл , хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хэллээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын төлбөрөө төлдөггүй, зөвшөөрөлтэй талбайгаа бусдад түрээслүүлдэг, өөр компаниуд оруулж ирдэг зэрэг зөрчил гардаг байна. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт 14 аж ахуйн нэгж хуулийн хүрээнд ажиллаж байна. Аймгийн удирдлагууд хууль бусаар ажиллаж байгаа нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа Ажлын хэсэгт өглөө. 2019 оны байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байна. Энэ нь аймгийн 13 сумын 105,790.85 га талбайг хамардаг юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Previous Post

Шинэ жилдээ бэлдэж дөрвөн хоног МАЦАГ барьсан эмэгтэй нас баржээ

Next Post

Төв цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр ялгарахгүй

Next Post
Төв цэвэрлэх байгууламжаас цогцос олдлоо

Төв цэвэрлэх байгууламжаас өмхий үнэр ялгарахгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.