• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баривчлагдсан хүмүүсийг удирддаг гэх ДӨРВӨН иргэнийг саатууллаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-10-30
Ангилал: Тод мэдээ
Баривчлагдсан хүмүүсийг удирддаг гэх ДӨРВӨН иргэнийг саатууллаа

Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллагууд хамтран өнгөрсөн шөнө гүйцэтгэх ажил явуулж, цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 500 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ. Гүйцэтгэх ажлыг өчигдөр /2019.10.29/ 21:00 цагийн үед эхлүүлж, шөнөжин үргэлжилсэн юм.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр дээрх иргэдийг удирдан зохион байгуулж байсан гэх дөрвөн иргэнийг өнгөрсөн шөнө мөн саатуулсан байна.  Хуулийн байгууллагууд саатуулсан иргэдтэй холбоотойгоор их хэмжээний мөнгөний эх үүсвэр, гарал үүслийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ.

Сануулахад, саатуулсан хятад иргэдийг СБД-т байрлах “UNION building”, БЗД-т байрлах “Амар”, “Ориентал”, БГД-т байрлах “Кентавр” зочид буудлаас баривчилсан ба эдгээр дөрвөн газраас 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер хураан авсан гэх мэдээлэл бий.

Түүнчлэн дээрх иргэдийг Монгол Улсад “Жуулчны виз”-ээр нэвтэрсэн гэх мэдээллийг эх сурвалжаас бид аваад байна. Энэ төрлийн визийг Дипломат төлөөлөгчийн газар, Өргөмжит консул олгох эрхтэй байдаг бөгөөд гадаадын иргэдийн бүртгэлд хамрагддаггүй юм байна. Тухайн иргэд Монгол Улсын визийг Хөх хот эсвэл Эрээн хотод байрлах Консулын газраас авсан байх магадлалтай бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр бол Хөх хотоос 30 хоногийн виз авч, Монгол руу ирсэн ба энэ төрлийн визийг 30 хоногоор нэг удаа сунгах боломжтой байдаг аж. Визний асуудлаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Баривчлагдсан иргэд Монгол Улсад хэзээ ирсэн, визний хугацаа хэтрүүлсэн эсэхийг шалгалтаар нэг бүрчлэн тогтоохоор ажиллаж байна.

Зарим эх сурвалжийн ярьсанаар баривчлагдсан хүмүүсээс хураасан олон тооны утас, өндөр үзүүлэлт бүхий компьютерийг Монголын зах зээлээс худалдаж авах боломжгүй тул хилээр хэрхэн оруулж ирсэн нь анхаарал татаж байна. Тиймээс хил, гаалийн байгууллагуудыг хамруулсан нэлээд өргөн хүрээний шалгалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Previous Post

Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо

Next Post

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял оноож, ХОРИХ АНГИ руу ачлаа

Next Post
Бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийхээ аминд хүрчээ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ял оноож, ХОРИХ АНГИ руу ачлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.