• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-22
Ангилал: Цаг агаар
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

7 дугаар сарын 23-наас 26-ны өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар агаарын температур өмнөх хоногуудаас нэмэгдэж, төвийн аймгуудын нутгаар өдөртөө +30 градусыг давах бол говийн бүс нутгаар +38 градусыг давж аагтай халахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Цаг агаар огцом дулаарч байгаатай холбогдуулан иргэд, наадамчид, ил задгай талбайд ажиллагчид болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад дараах сэрэмжлүүлэг, зөвлөмжийг хүргэж байна.

  • Наршилтаас сэргийлэх: Нарны малгай, шил, цайвар өнгийн хөнгөн хувцас өмсөх.

  • Шингэн сайн уух: Биеийн шингэн алдалтаас сэргийлж, цэвэр ус болон шингэн зүйлийг тогтмол ууж хэвших.

  • Наранд байх хугацаагаа зохицуулах: Нарны тусгал хамгийн хурц байдаг 11:00-16:00 цагийн хооронд наранд удаан байхгүй байх.

  • Эрсдэлт бүлэгт анхаарах: Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд тусгайлан анхаарал тавьж, халуунаас хамгаалах.

  • Сүүдрэвч ашиглах: Түр амрах сүүдэртэй газар, майхан, асар, шүхэр ашиглаж нарны шууд тусгалаас зайлсхийх.

  • Эрүүл мэндэд анхаарах: Толгой эргэх, дотор муухайрах, ядарч сульдах зэрэг наршилтын шинж тэмдэг илэрвэл нэн даруй сүүдэрт амарч, шингэн сайн уун, шаардлагатай бол эмчид хандах.

  • Машинд хүүхэд, амьтан үлдээхгүй байх: Халуун наранд зассан авто машинд хүүхэд, амьтныг хараа хяналтгүй үлдээх нь амь насанд аюултайг анхаарах.

Холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгөх зөвлөмж:

  • Мэдээлэл хүргэх: Иргэдэд цаг агаарын аюултай үзэгдлээс сэргийлэх мэдээлэл, зөвлөмжийг тогтмол хүргэж, анхааруулга өгч ажиллах.

  • Эрүүл мэндийн бэлэн байдал: Эрүүл мэндийн байгууллагууд наршилт, шингэн алдалтын эрсдэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг бүрэн хангах.

  • Албан хаагчдаа хамгаалах: Онцгой байдал, Цагдаа, Нийтийн аж ахуйн байгууллагууд бэлэн байдлаа хангаж, ажиллаж буй албан хаагчдаа наршилтаас сэргийлэх арга хэмжээ авах.

  • Гэнэтийн аюулаас сэрэмжлүүлэх: Малчид, иргэдэд халууны дараах гэнэтийн аадар бороо, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлэх.

  • Шуурхай ажиллах: Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, аялж зугаалах болон ажил хэргээ төлөвлөхдөө шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байх.

Previous Post

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Next Post

Улаанбаатарт +32  градус дулаан байна

Next Post
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

2026-10-29
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

2026-10-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.