• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-09-18
Ангилал: Улс төр
47 гишүүн ээлжит бус сонгууль явуулахын төлөө гарын үсэг зуржээ

УИХ-ын хамгийн том гавьяа бол  Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт  оруулах хуулийн төслийг боловсруулж хоёрдугаарт хэлэлцүүлэг хүртэл нь явуулсанд оршино гэж үнэлэх хүн олон байна. Нийгмийн шилжилт өрнөснөөс хойших 30 жилд байн байн улстөрийн хямрал нүүрлэж, үр дагаварт нь эдийн засаг, нийгэм савалж ирсний гол эх сурвалж нь Үндсэн хуулийн зарим зүйл заалтад байсныг улстөрчдөөс гадна эрдэмтэн судлаачид олж харж нэлээд хэдэн жилийн өмнөөс тулгуур хуульд нэмэлт, өөрчлөлт хийх зайлшгүй хэрэгтэйг сануулж ирсэн билээ.

Тэр түүхэн үүрэг 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, тэр тусмаа МАН-ын үнэмлэхүй олонхийн бүлэгт ногдсон юм. Хэдийгээр энэ УИХ-ыг хэрүүлтэй уруул, хэл ам тойроогүй ч МАН-ын бүлгийн гишүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж ээлжит бус чуулган зарлан байж эцэг хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нэлээд чамбай, өргөн цар хүрээтэйгээр хийж хэрэгжүүлж чадлаа. Нэг ёсондоо түүхэн гавьяа байгуулсан гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчлөхийн төлөө Ерөнхийлөгч ч тэр, АН ч тэр дуугаа нэгтгэж зөвшилцийн ажлын хэсэг байгуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар ахлах хэмжээнд хүртлээ асуудал тун нааштайгаар урагшилж байлаа.

Гэтэл гэнэтхэн Ерөнхийлөгч саналаа татаж, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох, эсэхийг ард түмнээсээ асуух санал гаргасан юм. АН ч хэлэлцүүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг нь 1 жилээр нэмэх гэх зэрэг Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зарим нэг заалт дэмжигдээгүйг эс тооцвол нэлээдгүй нь хуулийн төсөлд тусгагдсан. АН-аас дэвшүүлсэн саналуудаас ч төсөлд суусан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч болон АН-ын өргөн барьсан бүх саналыг хүлээж аваагүй гэвэл түүн шиг худлаа юм байхгүй. Ажлын хэсгийн хувьд хамгийн гол нь ярилцая, зөвшилцөе гэдэг байр суурьтай байж, олонхийн саналаар асуудлыг шийдээд явсаныг бид бүгдээрээ харж, сонссон.

Гэхдээ нэгэнт байдал ингэж эргэсэн тул МАН-ын бүлгийн дийлэнх гишүүдийн зүгээс УИХ-ыг тарааж ээлжит бус чуулганыг зохион байгуулах талаар яриад эхэлжээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал хэдхэн хүний суудлаас амин чухал учир ийм замыг сонгохоос аргагүй гэдэг дээр санал нэгдэж, одоогоор УИХ-ын 47 гишүүн парламентийг тараахаар гарын үсгээ зураад байгаа аж. Хамгийн хачирхалтай нь Төрийн ордонд том самбар байрлуулж УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж байсан АН-ын хувьд одоо болохоор эсэргүүцээд эхэллээ. Хариуцлагаа тооцож байж дараа нь УИХ тарах хэрэгтэй гэдэг ядмаг гох дэгээг бодож олжээ. Үнэхээр хариуцлагын асуудал яригдана гэвэл УИХ-ын гишүүд тарах санаачилга гаргах уу? Хамгийн гол нь нийгмийн захиалга болсон Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд л УИХ дахь олонхийн бүлгийн олонх ийм шийдвэрт хүрч байгаа бололтой. Яг энэ цаг үед л Үндсэн хуулийн реформыг хийхгүй бол дахиад 8 жил ярих эрхгүй болно. Нөгөө л тогтолцооны гажиг гүнзийрч, улстөр, эдийн засаг нь хямралтай, ард түмэн нь ядуу тарчиг хэвээр үлдэнэ гэсэн үг. Ийм байдлыг хүсээгүй учраас нэр бүхий 47 гишүүн УИХ-ыг тарааж ээлжит чуулганыг явуулахыг илүүд үзжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн. Үүнд 29 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гарсан. Гэхдээ Ерөнхийлөгч болон АН-ын зүгээс ард түмний санал асуулгыг үр дүнд хүргэхгүйн төлөө бүхий л хүчээ зориулах нь мэдээж. Өөрөөр хэлбэл, санал асуулгыг ирцийг бүрдүүлэхгүй байх нь дээрх хоёр “найзын” гол зорилго болоод байгаа учраас л МАН-ын бүлгийн гишүүд ухаалаг, зөв гарц бодож олсон нь УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал юм. Нэг ёсондоо УИХ-ын сонгууль явуулах дайны тэр их мөнгийг үр дүнгүй хийсгэхгүйн тулд, нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө хамгаалж үлдэхийн тулд л тэд ийм замыг сонгожээ. Олон улсын жишгээс харахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийгээд парламент тарсан бол дараагийн парламент нь уг төслийг шууд ёсчлон баталдаг аж. Үүний төлөө одоогийн УИХ-ын гишүүд зөв шийдвэр гаргах гэж байна.

Д.Лхагвадорж

Эх сурвалж: Zuv.Mn

Previous Post

“БИДНИЙ ХОТ” сэдэвт нийтлэл, нэвтрүүлэг, контентын уралдаанд бүтээл хүлээн авч байна

Next Post

Харвардад 100 хувь тэтгэлэгээр тэнцсэн Монгол охидын зөвлөгөө

Next Post
Харвардад 100 хувь тэтгэлэгээр тэнцсэн Монгол охидын зөвлөгөө

Харвардад 100 хувь тэтгэлэгээр тэнцсэн Монгол охидын зөвлөгөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

Маргаашнаас бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ

2026-02-28
Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

Цэргийнхэн өвөлжилт хүндэрсэн Халхгол суманд найм дахь өдрөө ажиллаж байна

2026-02-28
Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2026-02-28
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуульд үнэлгээний баг ажиллууллаа

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ерөнхий боловсролын сургуульд үнэлгээний баг ажиллууллаа

2026-02-28
Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно

2026-02-28
Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ

2026-02-28
Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа

2026-02-28
Билл Клинтон Эпштейний хэргийн сонсголын үеэр бүх асуултад хариулжээ

Билл Клинтон Эпштейний хэргийн сонсголын үеэр бүх асуултад хариулжээ

2026-02-28
Хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд 8 жил хорих ял оноожээ

Хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд 8 жил хорих ял оноожээ

2026-02-27
МАН-ын Бага хурлыг Л.Энх-Амгалан даргалж, нийт 7 асуудал хэлэлцэж байна

МАН-ын Бага хурлыг Л.Энх-Амгалан даргалж, нийт 7 асуудал хэлэлцэж байна

2026-02-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.