үүлийн жилүүдэд наадмын сайхан өнгийг гундаадаг маргаан, будилаан цөөнгүй гардаг болоод буй. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байна. Тэгвэл Баяр наадмыг зохион байгуулах хорооноос улсын гарьд Ш.Жаргалсайханы барилдах эрхийг нэг жилээр хасахаар шийдвэрлэжээ.
Үүнээс өмнө улсын наадмын болон бусад барилдаанд бөхчүүд зүй бус үйлдэл гаргасан цөөнгүй тохиолдол бий. Зүлэг ногоон дэвжээн дээр, наадамчин олны өмнө зодолддог, бие биеэсээ өшөө авах тохиолдол мэр сэр гарах болсон. Харамсалтай нь, жүдоггүй авирласан бөхийг шийтгэсэн нь хуруу дарам. Шийтгээгүй өнгөрсөн нь хамаагүй олон.
-ТЭДГЭЭРЭЭС ЗАРИМЫГ НЬ ЭНД ЖИШЭЭ ТАТЪЯ-
-2014 оны Цагаан сарын барилдааны үеэр улсын арслан Ц.Содномдорж улсын гарьд Б.Гончигдамбын гарыг хөшсөний улмаас барилдах эрхээ дөрвөн сараар хасуулсан юм.
-Улсын начин Б.Сугаржаргал 2014 оны улсын наадмын гурвын даваанд өнөөгийн улсын харцага Г.Баасандоржид унасныхаа дараа тухайн барилдааныг зассан Ардын багш, улсын харцага Ц.Сэрээтэрт уурлан, зүй бус үгээр доромжлон, цохихыг завдсан билээ.
-Улсын начин Ц.Бямба-Очир өнгөрсөн жил жил улсын начин болохдоо тавын даваанд улсын аварга Э.Оюунболдыг өвдөг шороодуулсан. Гэвч аваргаас тахим авахдаа элэг рүү нь хүчтэй мөргөн, хавиргыг нь хугалсан юм. Улсын наадмын дараа Ц.Бямба-Очироос допинг илрэн, барилдах эрхээ хоёр жилээр хасуулсан билээ. Үүнийг нь зарим хүн болчимгүй үйлдлийнх нь шийтгэл гэж эндүүрдэг.
Сүүлийн хоёр тохиолдолд МҮБХ-ноос бөхчүүдэд ямар нэгэн шийтгэл ногдуулж, хариуцлага тооцоогүй өнгөрсөн юм. Тийм байж Ш.Жаргалсайхан гарьдыг шийтгэсэнд гайхах хүн олон. Аливаа дүрэм, журам хүн бүхэнд тэгш үйлчлэх учиртай. Гэтэл нэгийг нь шийтгээд нөгөөгийнх нь толгойг илээд өнгөрсөн нь гайхмаар.











Сэтгэгдэл бичих