• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шатахууны үнээ бууруулаагүй импортлогчийн тусгай зөвшөөрлийг цуцална

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Тод мэдээ, Хууль, Эдийн засаг
Шатахууны үнийг барьж дийлэх үү

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар (ШӨХТГ) шатахууны үнийн өсөлт, ахуйн үйлчилгээний төвүүдэд хийсэн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан 54-р тогтоолын хүрээнд “газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр болон хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагуудын зөвлөл” гэсэн урт нэртэй Үнийн зөвлөлийг байгуулсан. Үнийн зөвлөл энэ сард гаргасан дөрвөн тоот удирдамжийн дагуу тодорхой байгууллагуудад үүрэг чиглэл, зөвлөмж өгчээ. Тухайлбал,

-Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудад “дэлхийн зах зээл дэх газрын тос болон хилийн үнэ, валютын ханшид өөрчлөлт ороогүй тохиолдолд шатахууны жижиглэнгийн үнэд үндэслэлгүйгээр өөрчлөлт оруулахгүй байх.

-Жижиглэнгээр худалдаалдаг шатахууны үнийг эдийн засгийн зохистой төвшинд тогтвортой байлгах

-Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Евро 5 стандартын импортыг нэмэгдүүлэх талаар санал санаачилгатай ажиллах

-Хэрэглэгчдэд үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэж ажиллах гэсэн үүрэг чиглэлийг импортлагч байгууллагуудад, жижиглэнгээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжид хүргэжээ.

Үүний дагуу “ШӨХТГ”-аас хэрэгжилтэд хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр нэмж байгаа тохиолдолд тухайн аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг өгч ажиллах гэсэн зөвлөмжийг өгсөн байна.

Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас шатахуун импортлогчдод үнээ буулгах талаар шаардлага хүргүүлсэн бөгөөд ирэх даваа гариг гэхэд хариу өгч, үнээ буулгах арга хэмжээ авахыг заасан байна. Уг шаардлагад:

-Энэ сарын байдлаар А80 авто бензин тонн тутамд 640 ам.доллар, А92 авто бензин тонн тутамд 670 ам.доллар, дизель түлш тонн тутамд 639 ам.доллар болсон нь өнгөрсөн жилийн энэ үедээ харьцуулбал А80 болон А92 бензин тонн тутамдаа 52 ам.доллар, дизель түлш нэг ам.доллар болж буурсан дүн юм. Гаалийн үнэ буурсантай холбогдуулж шатахуун импортлогч аж ахуй нэгжүүд энэ үнийн дүнтэй уялдуулж, шатахууны үнийг бууруулахыг шаардсан байна.

Үнийн зөвлөмжөөс энэ сарын дөрвөнд гаргасан зөвлөмжийг цөөн хэдэн аж ахуй нэгж хэрэгжүүлсэн учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар дахин албан шаардлагыг боловсруулан хүргүүлжээ.

Previous Post

Эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо байгуулах талаар зөвлөлдсөн байна

Next Post

Орон нутгын замд хурд хэмжигчүүдийг ажиллуулж байна

Next Post
Орон нутгын замд хурд хэмжигчүүдийг ажиллуулж байна

Орон нутгын замд хурд хэмжигчүүдийг ажиллуулж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-28
Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.