• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо байгуулах талаар зөвлөлдсөн байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-06-14
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм
Эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо байгуулах талаар зөвлөлдсөн байна

Эмэгтэй биеэ үнэлэгчдийг бэлгийн замаар дамжих халдвар/БЗДХ/, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлийн уулзалт зохион байгуулагдлаа.

“Төгс бүсгүйчүүд” төрийн бус байгуулга эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 12-14-ний  өдрүүдэд ЭМЯ, Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, таван дүүргийн “Сэтгэл амар” төв, Хөвсгөл, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Дорноговь, Дархан, Баянхонгор, Өмнөговь аймгийн ТББ байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

“Урьдчилан үзлэг оношилгоо хөтөлбөр хэрэгжилтийн хугацаанд ХДХВ-ийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. Мөн манай байгуулага есөн удаа биеэ үнэлэгчдийг харуулдан тагнах судалгаа хийж, монголд анх удаа “Кейс  менежмент” хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмчилгээнд хамрагдах боломж олгож байгаа. Манай улсад хөдөө орон нутаг болон Улаанбаатарт нийт арван байгуулага энэ чиглэлээр хамтран үйл ажиллагаа явуулж  байна. Энэ хугацаанд ХДХВ-ийн халдвар 0 хувь байна гэдэг бидний хамтын үйл ажиллагааны төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэний үр дүн” хэмээн  “Төгс эмэгтэйчүүд” ТББ-ын гүйцэтгэх захирал Х.Ням-Өлзий өгүүллээ.

“Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хувьд Ази, Номхон далайн бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоонд гишүүнээр элсэн орсон бөгөөд манай улсад эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоо байгуулахад шаардагдах хөрөнгө босгохоор зөвлөгөөн зохион байгуулсан юм байна.

Нийслэлийн таван дүүрэгт байрлах “Сэтгэл амар” төв нь эрсдэлт бүлгийн эмэгтэй биеэ үнэлэгчид рүү чиглэсэн хэрхэн урьдчилан сэргийлэх, зөвлөгөө шинжилгээнд яаж хамрагдах талаар мэдээлэл олгодог байна.

“НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ЭРҮҮЛ МЭНДИЙН НАЙМАН ТӨВД БЗДХ-ЫН КАБИНЕТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ”

Нийслэлийн хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварын/БЗДХ/ тусламж үйлчилгээг анхдагч болон хоёрдогч шатлалд үзүүлж байна. Эрүүл мэндийн найман төвд БЗДХ-ын Кабинет үйлчилгээ үзүүлдэг. Мөн 142 Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, БЗДХ илрүүлэх түргэвчилсэн үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой. 2019 оны эхний таван сарын байдлаар 2,700 гаруй зонхилон тохиолддог БЗДХ-ын халдварууд илэрчээ.

Эрүүл мэндийн даатгалын үнэгүй багцад 18-38 насныхан ерөнхий биеийн үзлэг, БЗДХ, ХДХВ, Тэмбүү, Трихомонас илрүүлэх шинжилгээ болон сүрьеэ илрүүлэх оношилгоо багтдаг байна.

Previous Post

700 саяар биш, 200 сая төгрөгөөр бүтэх байжээ

Next Post

Шатахууны үнээ бууруулаагүй импортлогчийн тусгай зөвшөөрлийг цуцална

Next Post
Шатахууны үнийг барьж дийлэх үү

Шатахууны үнээ бууруулаагүй импортлогчийн тусгай зөвшөөрлийг цуцална

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2026-10-26
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.