• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бүх төрлийн шинжилгээг олон улсын стандартаар хийх Үндэсний оношилгооны төв наадмын өмнө нээгдэнэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-13
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Технологи, Эрүүл мэнд
Бүх төрлийн шинжилгээг олон улсын стандартаар хийх Үндэсний оношилгооны төв наадмын өмнө нээгдэнэ

Монгол Улсын Засгийн Газар болон БНСУ-ын Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд 2012 оны тавдугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийг эхлүүлсэн байдаг. Улсын хоёрдугаар  төв эмнэлгийн ард, 15482м2 талбай бүхий  таван давхар Үндэсний оношилгоо, эмчилгээний төв баригдаж дуусчээ. Төслийн багийнхан энэхүү эмнэлгийг Үндсэний баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Үндэсний оношилгоо, үйлчилгээний төв ашиглалтад орсноор Монголын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, нийтийн эрүүл мэндийн чанарыг сайжруулах, гадаад явж  оношилгоонд ордог  иргэд эх орондоо оношлуулах боломж нээгдэж байгаа аж.

Бүтээн байгуулалт нь эмнэлгийн барилга, туслах барилга байгууламжууд, гаднах шугам сүлжээ, зам талбай, тохижилт зэрэг нийтдээ 34 мянган м2 талбай бүхий эмнэлгийн цогцолбороос бүрдэнэ. Тус эмнэлэг нь 410 орчим ажилтантай бөгөөд шаардлагатай 350 ажлын байр шинээр бий болохоор төлөвлөжээ. Энэхүү төв нь өвчтөн хэвтэн эмчлүүлэх 103 ортой. Эрүүл мэндийн салбарын бодлогын хүрээнд Үндэсний оношилгоо эмчилгээний төвд өндөр хүчин чадалтай, орчин үеийн дэвшилтэт 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгслийг суурилуулж, ашиглалтад оруулна. Мөн Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопын бэсрэг үйлдвэрийг суурилуулах юм байна.

Ингээд гүйцэтгэгч “BOMI E&C”  компанийн барилгын инженер Д.Баяржаргал тус төвийн барилгын хийц, чанар, стандарт, техник технологийн тухай тодрууллаа.

-Тус барилга нь таван давхар гэж яригдаж байна. Аль аль давхар нь ямар үйлчилгээ эрхлэхээр зохион байгуулсан бэ?

-Үндэсний оношилгоо, үйлчилгээний төв маань зоорийн давхартайгаа нийлээд зургаан давхар.  Зоорийн давхарт дулааны узелийн өрөө болон бусад цөмийн эмчилгээ, оношилгооны төвийн бүс байдаг. Нэг давхарт түргэн тусламж болон эхо, дурангийн хэсгүүд, хоёр давхарт захиргаа болон зүрхний шигдээс дуран, зүрхний бичлэг ариутгал, лабораторийн хэсгүүд, гурван давхарт эрчимт эмчилгээ болон хагалгааны бүс, дөрвөн давхарт нь өвчний хэвтэн эмчлүүлэх тасгууд,  таван давхарт тээврийн хэсэг тус тус байрладаг.

-Барилгын загвар хийцийн хувьд ямар дизайн шийдлээр хийсэн бэ?

-Олон улсад мөрдөгддөг эмнэлгийн барилга байгууламжийн стандартын дагуу хийсэн. Жишээлбэл, давхар хоорондын өндөр гэхэд 5-6 метр. Энгийн барилгууд 2.7-3 метртэй байдаг. Нийтдээ 5 давхар барилга мөртлөө барилгын үндсэн өндөр 33метр. Үндсэндээ 9 давхар угсармал байруудын өндөртэй ижил гэсэн үг. Агааржуулалт болон бусад системүүдийн хувьд нь бүгд орчин үеийнх. Халаалтын үндсэн хоёр системтэй. Мөн агааржуулагчийн систем нэмэгдэнэ. Энгийн параар халдаг систем, өрөө бүр нь халуун хүйтнээр үлээдэг кондейшнтэй.

-Барилгын материалуудын хувьд хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй юу. Мөн гаднах бүтээн байгуулалтын хувьд ямар онцлогтой вэ?

-БНСУ болон ОХУ-аас материалуудыг сонгосон. Зурагт заасан стандартын дагуу байна уу, үгүй юү гэж  материалуудыг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулсны дараа барилгын ажлыг эхэлсэн. Жишээлбэл, шалны хулдаас гэхэд бактери үрждэггүй, 100 хувь эко. Хөгц үүсдэггүй. Хагалгааны өрөө болон бусад эмчилгээ явагддаг өрөөнүүдэд цахилгаан дамжуулдаггүй, цахилгааны хамгаалалттай хулдаасыг хийсэн байгаа. Гадна талбайд  44 машины зогсоол, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гурван машины зогсоол бий. Зоорийн давхартаа нийт 17 орчим машины зогсоолтой. Барилгын нийт талбайн нь урт 86м, өргөн нь 40 метр юм.  Коридорын өргөн, өрөөний хэмжээ мөн стандартын дагуу. Коридорын хэсэгт хүмүүс байнга зорчих учраас хэмжээ нь 2,8 метрээс өргөн. Ямар нэгэн байдлаар өвчтөнд саад болохгүй гэсэн үг. Манай эмнэлгийн дотоод шийдэл нь бол яг эмнэлгийн дизайнаар биш, хүн эмнэлэг рүү орж ирэхэд эмнэлэг биш өөр орчинд орсон юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр дизайнуудыг гаргасан. Тухайлбал, олон нийттэй харьцах хэсгүүдийн нэг болох лобби хэсэг маань зочид буудлын хүлээн авах хэсэг шиг. Тэдгээр хэсгүүдийг чулуугаар тохижуулж,  интерьер дизайнаа чулуутайгаа уялдуулан, газар дээр нь хэмжиж бүх ажлыг хийсэн байгаа.

-Хананы өнгө өвчтөний сэтгэл зүйд нөлөөлдөг. Энэ асуудалд хэрхэн анхаарсан бэ?

-Бид өвчтөн хэвтэн эмчлүүлэх хэсгийн өнгийг цагаан тохижуулаагүй. Хүнийг тайвшруулдаг завсрын цэнхэр өнгө, завсрын ногоон өнгийг түлхүү хэрэглэсэн.  Ерөнхийдөө тогтсон нэг өнгө биш, доторх хэсгүүд маань долоон төрлийн өнгөнөөс бүрдэнэ. Дандаа гүн биш завсрын өнгөнүүдээр тохижуулсан.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан шат талбайн хувьд ямар вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийт 14 ариун цэврийн өрөө байна. Шатны хувьд лифтэн шаттай. Үндсэндээ 5 ширхэг лифтэн шаттай. Хоёр нь ачааны лифт, хоёр нь зорчигчийн лифт, нэг нь гал тогооны лифт, ариутгалаас хагалгааны бүс руу ордог бас нэг лифт бий. Өрөө хоорондын хаалганууд дээр босгогүй. Хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүн явахад хөлд нь аль болох тээглэхгүйгээр хийгдсэн. Зөвхөн галын бүс, галаар хязгаарлагдаж байгаа бүсүүдийн хаалга нь босготой. Мөн таазны систем бол хоёр давхар. Ямар нэгэн байдлаар хүний биед хор нөлөөгүй, эко, олон улсад баталгаажсан системээр хийгдсэн.

Previous Post

Сарын дундаж цалин 1.2 сая төгрөг болж нэмэгджээ

Next Post

Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Next Post
Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Зуун айлын үйлдвэрүүдийг хотоос 35 км-т нүүлгэнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.