• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Манай Залуучууд Бэлгэвч Хэрэглэж Сураарай

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-06-11
Ангилал: Урлаг

Мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж, төрсний дараа илүүдэл жингээ түргэн хугацаанд хаяж олны анхаарлыг татсан хүн бол Б.Цэцэг. Тэрбээр сошиал ертөнцийн идэвхтэй хэрэглэгчдийн нэг бөгөөд өөрийн үзэл бодлоо хэнээс эмээлгүйгээр бичиж орхидог. Харин энэ удаад сүрьеэ, тэмбүү зэрэг өвчний тархалт хэр байгааг, 2018 оны байдлаар улсын хэмжээнд ямар аймгууд тэргүүлж байгаа талаар дэлгэжээ.

“Улаан тарианы үе эргэн иржээ! Нялхас нь сүрьеэ, томчууд нь тэмбүүгээр өвчилжээ! Хорин нэгдүгээр зуунд бэлгэвч хэрэглэхийг зөвлөж байна гэхээр манайхан зимбаб цаашаа соёлтой улс юм уу даа. Ганган сайхан залуус л гүйлдээд байдаг хэдхэн минутын жаргалаар хамраа солиод л гүйгээд байсан юм шиг. Тэмбүү эмчлэгдсэн байсан ч цусаар илэрдэг юм шүү дээ! Ойрын харилцаанд орохдоо гар хөлийн үсэг авч шинжилгээний бичиг солилцож баймаар болжээ…Тэмбүү өвчнөөр өвчлөгчдийн тоо зөвхөн 2018 онд 6400 хүрчээ. Хамгийн их өвчлөгсөд оношлогдсон бүсүүдэд Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Баянхонгор, Говьсүмбэр, Говь-Алтай, Дорноговь аймгууд болон Улаанбаатар хот орж байна.Баян -Өлгий аймагт тэмбүүгийн тохиодол 10000 хүн амд 3.9 байгаа нь улсын хамгийн бага үзүүлэлт аж.Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

ХАЛДВАР ХЭРХЭН ДАМЖИХ ВЭ?

• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед
• Халдвартай жирэмсэн эхээс урагт
• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.
• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.
• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.
• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гардаг.

Бэлгэвч хэрэглэж сураарай! Залуусаа хэдхэн минутын жаргалаас хамраа өгмөөргүй байгаа бол хувийн ариун цэврээ сайн сахих л хэрэгтэй” хэмээжээ.

Previous Post

О.БОРГИЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИНО

Next Post

Н.Энхболд:“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

Next Post
Н.Энхболд:“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

Н.Энхболд:“Хүү маань албан тушаалд яагаад очиж болохгүй гэж, мэргэжлийнх”

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.