11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн баруун өмнөд хэсэг, Төв аймгийн баруун хойд хэсэг болон Дархан-Уул аймгийн нутгаар их хэмжээний цас орно.
Мөн 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн хойд хэсгээр их цас орох бол төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.
Үүний улмаас орон нутгийн зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдах бөгөөд ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Түүнчлэн бүх нийтийн амралтын өдөр цаг агаарын нөхцөл байдал муудах тул орон нутгийн замд зорчих иргэд, жолооч нарыг холын замд гарахаасаа өмнө цаг агаарын урьдчилсан мэдээ, замын нөхцөл байдлыг сайтар нягтлахыг зөвлөж байна.
Жолооч нар дараах зөвлөмжийг анхаарна уу.
– Цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авах
– Автомашины бүрэн бүтэн байдал, өвлийн бэлтгэлийг хангах
– Зам, даваа, гүвээний нөхцөл байдлыг урьдчилан лавлах
– Цасан шуургатай үед хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
– Цаг агаарын нөхцөл муудсан үед замд гарахгүй байхыг анхаарууллаа.











Сэтгэгдэл бичих