Өнөө өглөөний /2026.11.13/ станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд 38 см, Завхан аймгийн Сонгинод 24 см, Тэст 23 см, Баянтэст 21 см, Түдэвтэй, Баянхайрханд 20 см, Увс аймгийн Баруунтуруунд 18 см, Малчинд 17 см цасан бүрхүүл тогтсон байна.
Өнгөрсөн 1 хоногийн цаг агаарын тойм мэдээ:
2026 оны 11-р сарын 12-ны 08 цагаас 2026 оны 11-р сарын 13-ны 08 цаг хүртэлх
цаг агаарын тойм мэдээ:
Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн хойд хагас, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 0.0-17.0 мм нойтон цас, цас орсон байна. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Хөвсгөлийн Шинэ-Идэрт 17.0 мм, Завханы Баянтэсд 12 мм цас орсон байна.

Цасан бүрхүүл: Өнөө өглөөний станц харуулын мэдээгээр Увс аймгийн Цагаанхайрханд 38 см, Завхан аймгийн Сонгинод 24 см, Тэст 23 см, Баянтэст 21 см, Түдэвтэй, Баянхайрханд 20 см, Увс аймгийн Баруунтуруунд 18 см, Малчинд 17 см цасан бүрхүүл тогтсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр -4…+5 градус, говь талын нутгаар +7…+14 градус, бусад нутгаар +5…+9 градус дулаан байв. Хамгийн дулаан нь Өмнөговийн Ханбогд +14 градус, Өмнөговийн Баян-Овоод +13 градус байв.

Хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -15…-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+1 градус, бусад нутгаар -6…-3 градус хүйтэн хоносон байна. Хамгийн хүйтэн нь Хөвсгөлийн Ренчинлхүмбэд -15 градус, Хөвсгөлийн Цагааннуурт -14 градус хоносон байна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр цаг агаар тогтуун байсан байна.

Улаанбаатар хот орчмоор: Цас ороогүй. Салхи секундэд 3-5 метр. Агаарын температур өдөртөө +6…+8 градус дулаан, шөнөдөө Нисэх-Яармаг орчмоор -6 градус, бусад хэсгээр -3 градус хүйтэн байв.
Тэрэлж-Налайх орчмоор: Цас ороогүй. Салхи секундэд 3-5 метр. Агаарын температур өдөртөө +9 градус дулаан, шөнөдөө -9 градус хүйтэн байв.
Багануур орчмоор: Цас ороогүй. Салхи секундэд 3-5 метр. Агаарын температур өдөртөө +8 градус дулаан, шөнөдөө -8 градус хүйтэн байв.
2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08 цагаас 13-ны 08 цаг хүртэлх цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээ:
Их цас: 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутгаар 0.0-8.0 мм их цас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

12-13-нд шилжих шөнө Баян-Өлгийн аймгийн нутгаар 1.0-9.0 мм их цас орж, цаг агаарын аюултай үзэгдэл, Увс аймгийн нутгаар 0.1-11.0 мм, Завхан аймгийн нутгаар 0.0-12.0 мм, Хөвсгөл аймгийн нутгаар 0.3-17.0 мм их цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ











Сэтгэгдэл бичих