• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-11-12
Ангилал: Нийгэм
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.11.12) БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Монгол Улс, Энэтхэг Улс нь харилцааны өнө эртний түүхтэй “Оюун санааны хөрш”-ийн зэрэгцээ манай улсын гуравдагч хөрш, “Стратегийн түнш” гэдгийг тодотгов.

Мөн “Энэтхэг Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд, тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дэд бүтэц, боловсрол, мэдээллийн технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үзүүлж буй санхүүгийн болон техникийн дэмжлэгт талархал илэрхийлсэн юм. Түүнчлэн хамтын ажиллагааныхаа шинэ шатыг эхлүүлэх, тодорхойлох цаг болсон гэдгийг онцоллоо.

Энэхүү уулзалтаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүд болон хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломжийн талаар хэлэлцэв.

БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве “Монгол Улс-БНЭУ-ын чиглэлд даваа гараг бүр шууд нислэг үйлдэж буй “Хүннү Эйр” авиа компани нислэгээ нэмэгдүүлэх болсонд таатай байна. Шууд нислэг иргэд хоорондын харилцаанд маш том боломжийг нээж өгсөнөөс гадна хоёр улсын худалдааны тэнцэлийг 110 сая ам.долларт хүрэхэд түлхэц болсон” гэдгийг онцоллоо.

Мөн тэрбээр, Тавантолгойн коксжсон нүүрсийг Энэтхэг улс руу экспортлох ажлын хүрээнд 1 тонныг дээж болгон авч, шинжлүүлэх үйл ажиллагаа хийнэ. Мөн Монголоос уран болон газрын ховор элементийг импортлох  сонирхол өндөр байгаагаа илэрхийлэв.

Нэгдүгээрт, Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлд 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод буй. Энэхүү төслөө 2028 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Үйлдвэрийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд монгол инженерүүдийг сургах ажил хийгдэж байгаа бөгөөд ашиглалтад орсноор шинэ ажлын байрууд бий болох цаашлаад Төв Азийн хөгжлийн суурь болох бүрэн боломжтой.

Хоёрдугаарт, Энэтхэгийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар ШУТИС-ийн хашаанд  баригдаж буй “Мэдээлэл харилцааны сургалтын төв”-ийг дөрвөн сарын дараа нээхээр төлөвлөж байна. Энэхүү сургалтын төв ашиглалтад орсноор жилд 1000 залуу IT мэргэжлээр суралцан төгсөх боломж бүрдэх юм.

Гуравдугаарт, 5.2 сая ам.долларын буцалтгүй тусламжаар баригдаж буй нэг ээлжинд 1200 хүүхэд суралцах боломжтой “Энэтхэг Монголын Найрамдалт сургууль”-ийг хоёр сарын дараа ашиглалтад оруулах гэж байгааг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр “Хоёр улсын Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааны шинэ харилцааг эхлүүлэх, өргөжүүлэх цаашлаад эрдэмтэд, залуу судлаачдын солилцоонд онцгой анхаарах хүсэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн юм. Энэтхэг-Монголын шинжлэх ухааны хамтын ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцлоо.

Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам

Previous Post

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.