Ерөнхий сайд Н.Учрал, УИХ, Засгийн газрын гишүүд Эрдэнэс Тавантолгой компанийн баяжуулах үйлдвэрт ажиллаж байна.
Энэ үеэр Эрдэнэс Тавантолгой ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүлсэн талаар мэдээллээ. Засгийн газраас эндээс хүртэх ногдол ашигаар татвар бууруулж, тэтгэвэр, цалин нэмж, үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээнд зориулагдана гэв. Мөн 1072 хувьцааг үржүүлж, өвлүүлж, бэлэглэх, арилжиж, худалдах эрх бодитоор нээх ажил үргэлжилж байна гэлээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэр энэ оны хоёрдугаар сард ашиглалтад оржээ. Зургаадугаар сараас бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн. Одоогоор 4.5 сая тонн нүүрс баяжуулаад байгаа гэнэ. Цаашдаа жилд 10 сая тонн нүүрс баяжуулах боломжтой, 5.5 сая тонн баяжмал гаргахаар төлөвлөжээ.












Сэтгэгдэл бичих