Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар зөрчлийн хариуцлага ногдуулахыг хориглосон хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэжээ.
Тодруулбал, Цэц 2026 оны аравдугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт заасан “… түүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах …” гэсэн зохицуулалтыг хянан хэлэлцсэн байна.
Уг заалтаар хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага ногдуулахыг хориглодог.
Цэц уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж, 07 дугаар дүгнэлт гаргасан байна.
Эх сурвалж: Монгол Улсын үндсэн хуулийн цэц











Сэтгэгдэл бичих