• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-29
Ангилал: УИХ
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв.

Өмнө нь parliament.mn сайт зөвхөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх цахим платформ байсан бол ийнхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд төлөөлөл болон сонгогдсон гишүүнтэй холбоотой ирцийн мэдээлллээс эхлээд хуулийн төсөл өргөн барихаас батлагдах хүртэлх бүх шатанд ямар оролцоотой байсан, байр суурь нь хэвээрээ байсан эсэх, өөрчлөгдсөн бол аль шатанд өөрчлөгдсөн, ирцээ бүртгүүлээд санал хураалтад оролцсон эсэх зэрэг иргэн таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэг дор нэгтгэн харуулж байгаагаараа онцлог давуу талыг бүрдүүлж байна.

Мөн “УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна. Энэ цэсээр дамжуулан иргэд хуулийн хэрэгжилт, үр өгөөж, асуудал, шийдлийн талаар санал , хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд зөвхөн И-Монголиа системээр дамжуулан 700 гаруй иргэн санал, хүсэлт ирүүлжээ. Түүнчлэн хуралдааны тов, ирц, санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, асуулт асуулга, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, парламентын сонсгол, Байнгын хороодын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг нээлттэй болгож, хөгжүүлэгчид болон судлаачдад зориулсан нээлттэй API орчныг анх удаа нэвтрүүллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт “Ард түмнээсээ сонгогддог парламентад ард түмнээсээ нуух зүйл байх ёсгүй. Иргэд парламентын үйл ажиллагааг цаг тухайд нь хянаж, өөрсдийг нь төлөөлж буй гишүүдийн ажлыг бодитоор үнэлэх бүх боломжийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо. Түүнчлэн УИХ-ын албан ёсны цахим платформ parliament.mn сайт нь ийнхүү төр иргэнийг холбох гүүр, эргэх холбоотой амьд харилцааг технологийн шийдлээр бий болгоод байгааг УИХ-ын дарга тодотгов. Цаашлаад мэдээллийг улам илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулах, хөгжүүлэх сонголтыг олон нийтэд нээлттэй олгож байгааг дурдлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Previous Post

Алтны үнэ огцом буурчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

2026-09-29
Алтны үнэ огцом буурчээ

Алтны үнэ огцом буурчээ

2026-09-29
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2026-09-29
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

2026-09-29
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

2026-09-29
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-29
Ерөнхий сайд Н.Учрал Азийн олимпын зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ

Ерөнхий сайд Н.Учрал Азийн олимпын зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ

2026-09-29
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, тангараг тавихад сайн өдөр

2026-09-29
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

2026-09-29
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

2026-09-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.