• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Алтны үнэ огцом буурчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-09-29
Ангилал: Эдийн засаг
Алтны үнэ огцом буурчээ

АНУ, Ираны дайны улмаас газрын тосны үнэ өсөж, инфляц нэмэгдэх эрсдэл үүссэн нь алтны үнэд сөргөөр нөлөөлж байна. Спот алтны үнэ Даваа гаригт /2026.09.28/3.3 хувиар буурч, унци нь 4,146.51 ам.долларт хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн наймдугаар сарын 5-наас хойших хамгийн доод үзүүлэлт болжээ. Мөн АНУ-ын алтны фьючерсийн үнэ 3.3 хувиар буурч, 4,178.40 ам.доллар болсон байна.

Газрын тосны үнэ өсөж, ам.долларын ханш чангарч, АНУ-ын засгийн газрын бондын өгөөж нэмэгдсэнээр хөрөнгө оруулагчдын дунд инфляц дахин эрчимжих болгоомжлол нэмэгджээ.

Алтыг ихэвчлэн инфляцын үед үнэ цэнээ хадгалах хөрөнгө гэж үздэг. Гэвч бодлогын хүү болон бондын өгөөж өсөх үед алт хүүгийн орлого өгдөггүй. Тиймээс хөрөнгө оруулагчид бонд зэрэг өгөөжтэй хөрөнгөд мөнгөө шилжүүлэх хандлагатай болдог байна.

АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сарын эхээр бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн бөгөөд цаашид дахин хүү өсгөх боломжтойг мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ АНУ-ын ам.долларын ханш сүүлийн хоёр сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн бол газрын тосны үнэ ойролцоогоор гурван хувиар өссөн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талын мөргөлдөөнийг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх саналыг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор газрын тосны үнэ өссөн байна.

Зарим эдийн засагч, бодлого боловсруулагчид газрын тосны үнэ өссөнөөр инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулжээ. Улмаар бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах шаардлага үүсч болзошгүй гэж үзэж байна.

Алтнаас гадна бусад үнэт металлын үнэ ч буурчээ. Тухайлбал, мөнгөний үнэ 4.7 хувь, платин 2.9 хувь, палладий 4.4 хувиар тус тус буурсан байна.

Previous Post

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

Next Post

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Next Post
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

2026-09-29
Алтны үнэ огцом буурчээ

Алтны үнэ огцом буурчээ

2026-09-29
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо

2026-09-29
Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

Улсын хэмжээнд зэвсэгт хүчний цэргийн бүх анги салбарт эрсдэлийн үнэлгээний иж бүрэн шалгалтыг хийлээ

2026-09-29
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа

2026-09-29
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-29
Ерөнхий сайд Н.Учрал Азийн олимпын зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ

Ерөнхий сайд Н.Учрал Азийн олимпын зөвлөлийн төлөөлөлтэй уулзжээ

2026-09-29
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Арилжаа хийх, бизнес эхлэх, зээл авах, тангараг тавихад сайн өдөр

2026-09-29
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно

2026-09-29
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

2026-09-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.