Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. 6-7-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 7-ны өдөр Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн Баруун Хэсгээр Баруунаас, Бусад Нутгаар Баруун Хойноос Секундэд 3-8 Метр. Алтайн Салбар Уулс, Говь, Талын Нутгаар Секундэд 10-12 Метр Хүрч Ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор -3…-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3…+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан,
Өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2…+4 градус, өдөртөө +16…+18 градус дулаан байна












Сэтгэгдэл бичих