Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: 11, 12-нд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
08-р сарын 10-ны 20 цагаас 08-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Шөнөдөө ихэнх нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15…+20 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +11…+16 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +29…+34 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.












Сэтгэгдэл бичих