2026 оны зургаадугаар сарын 5-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Зургаадугаар сарын 9-нийг хүртэл нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
Хур тунадас: Зургаадугаар сарын 05, 06-нд нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 09-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
- Хур тунадас: Зургаадугаар сарын 06, 07-нд бага зэргийн бороо, 08-нд бороо орно.
- Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
- Агаарын температур: Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.










Сэтгэгдэл бичих