• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Номтойбаяр: ₮5.5 их наядаар сунадаг шаттай хоёр техник авч, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-06-03
Ангилал: Засгийн газар
Н.Номтойбаяр: ₮5.5 их наядаар сунадаг шаттай хоёр техник авч, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

Улсын онцгой комиссын анхдугаар хурлаар хэлэлцсэн асуудлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийн асуудал яригдаж байна. Жишээ нь, барилгын стандартад цахилгааны шугам нь галт тэсвэртэй бүрхэвчтэй байх ёстой. Мөн дохиолол, ус цацах систем, галд тэсвэртэй дулаалгын материал гэх мэтчилэн. Гэтэл өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлыг хангах зорилготой дээрх стандартуудыг мөрдлөг болгодог ажил огт байхгүй болсон.

Аливаа аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд стандартыг мөрдүүлж, төлөвлөгөөт хяналт шалгалт явуулдаг байх ёстой. Тиймээс Төр, иргэний хяналтын тухай хуулиар энэ байдал сэргэнэ гэж үзэж байна. Энэ хуулийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ.

Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэгсэл үнэхээр дутмаг 41.6 хувьтай байгаа. Энэ нь улсын төсвөөс санхүүждэгтэй холбоотой.

Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбож байгаа.

Онцгой байдлын байгууллага санхүүгийн хувьд бие даасан байх эрх зүйн орчныг бий болгохгүй бол улсын төсвөөс санхүүжүүлэх хүндрэлтэй байна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн өөрчлөлтөөр санхүү, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг зорьсон.

Ойрын хугацаанд нийт 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт онцгой байдлыг салбарт хийгдэнэ. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулснаар техник хангамжийг 80 хувьд хүргэх боломжтой юм. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүнд байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авна. Ингэхдээ зөвхөн улсын төсвөөс бус хувийн хэвшлүүдтэй хамтраад шийдэх боломжтой гэж үзэж байгаа.

5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын хүрээнд урт сунадаг шаттай хоёр машин авна. Сошиалд их гоё машины зургууд байна билээ. Тийм машин Улаанбаатар хотод явах ямар ч боломжгүй, зам нь ч дийлэхгүй. Нэг нь гэхэд 44 тоннын даацтай. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс судлаад ХБНГУ-аас хоёр томоохон техник авахаар сонголтоо хийчихсэн байгаа.

Гэхдээ сунадаг шаттай техникээр хангагдлаа гээд галын аюулаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг биш. Иргэд, байгууллагууд хариуцлагатай, мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай байна.

Айпон утасны баруун, зүүн товчуурыг зэрэг дарахаар SOS гарч ирдэг. Үүнийг монголд нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Гар утасны хоёр талын товчлуурыг зэрэг дарж дуудлага хийхэд тухайн иргэний байршил болон шаардлагатай тусламж нь автоматаар зохицуулагддаг үйлчилгээг ойрын хугацаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Сүүлийн үед гарсан алдаа дутагдалд хариуцлага тооцох болно. Ний нуугүй хэлэхэд үүний цаана системчлэгдсэн авлига байдаг юм байна. Ашиг сонирхлын зөрчилтэй олон хүн өнөөдөр хариуцлагатай, өндөр албан тушаал дээр байна. Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа хяналт шалгалтын ажлын хэсэгт орох ёсгүй. Тэр хүмүүсийг халах солих асуудлыг би ярина. Хариуцлагын асуудал эн тэргүүнд ярина. Хариуцлага тооцохдоо хүний нүүр харахгүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд янз бүрийн осол аваараас болж бага насны 516 хүүхэд нас барсан байна” гэлээ.

Previous Post

“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Н.Номтойбаяр: ₮5.5 их наядаар сунадаг шаттай хоёр техник авч, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

Н.Номтойбаяр: ₮5.5 их наядаар сунадаг шаттай хоёр техник авч, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

2026-06-03
“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ

2026-06-03
Өрмийн цооногт осолдсон гурван настай охины нэрээр төрийн хянан шалгах ажиллагааг нэрлэв

Өрмийн цооногт осолдсон гурван настай охины нэрээр төрийн хянан шалгах ажиллагааг нэрлэв

2026-06-03
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-06-03
Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны “Cкат” авиа компани нислэг үйлдэж эхэллээ

Улаанбаатар-Астана чиглэлд Казахстаны “Cкат” авиа компани нислэг үйлдэж эхэллээ

2026-06-03
Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр

Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр

2026-06-03
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо төрийн дээд “Сүхбаатар одон”-гоор шагнагдлаа

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо төрийн дээд “Сүхбаатар одон”-гоор шагнагдлаа

2026-06-03
Энэ сарын 6,7-нд “Талын салхи” олон улсын мото наадам болно

Энэ сарын 6,7-нд “Талын салхи” олон улсын мото наадам болно

2026-06-03
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-03
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-03
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.