Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургадугаар сард зохион байгуулах барилдаануудын хуваарийг танилцууллаа. Үндэсний их баяр наадмын өмнөх сорилго болон түүхт ой, баяруудад зориулсан нийт таван барилдаан болох юм байна.
- Зургадугаар сарын 01-ний Даваа гарагийн 09:00 цагт: Хүүхдийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
- Зургадугаар сарын 06-ны Бямба гарагийн 11:00 цагт: Цэргийн цол чимэг олгох – Бүх цэргийн наадам-2026
- Зургадугаар сарын 07-ны Ням гаригийн 11:00 цагт: Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, БНМАУ-ын арслан Г.Дэмүүлийн нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
- Зургадугаар сарын 27-ны Бямба гаригийн 11:00 цагт: Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026
- Зургадугаар сарын 28-ны Ням гаригийн 15:00 цагт: Нийслэлийн иргэдийн баяр – Хүрээ цам даншиг наадам-2026 барилдаан болох хуваарьтай байна.












Сэтгэгдэл бичих