• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Баттулга: УИХ хугацаанаасаа өмнө тарах санал гаргаж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-05-23
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Х.Баттулга: УИХ хугацаанаасаа өмнө тарах санал гаргаж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

Төрийн тэргүүн, Эрхэм гишүүд ээ, УИХ-ын дарга аа! 
Миний бие энэ удаа чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсон шалтгаан нь өмнө нь тавьж байсан саналаа дахин тавих гэж байна. 2018 оны 10-р сарын 29-ний өдөр би УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгосон билээ.

Тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд энэ саналыг УИХ-аар хэлэлцэхийг хаасан шийдвэр гаргаж, надтай санал нийлэхгүй байгаагаа бичгээр илэрхийлэн өнгөрөөж байлаа. Түүнээс хойш хагас жилийн хугацаа өнгөрөхөд УИХ-ын ёс зүй, шударга ёсны байдал дээрдсэнгүй, үйл ажиллагаа улам дордож иргэд, сонгогчдын итгэлийг бүрэн алдахад хүрээд байна.

Ийм учраас би УИХ-ын тухай хуульд үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэж хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, уриалж байна.

2016 оны УИХ-ын дүнгээр бүрэлдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараа хийж ирлээ. Үүнийг нэхэн сануулъя. 

-Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлыг зөрчилтэй, асар их үнийн дүнтэй концессийн гэрээнүүдийг ЗГ, УИХ-ын гишүүдийн өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж алдаатай олон бодлого явуулсан учир огцорсон.

-УИХ-ын 39 гишүүн өргөсөн тангаргаа умартан, төрийн албыг уландаа гишгэн ЖДҮХС-гаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр өөрсдөдөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлсан нь тогтоогдсон.

-Төрийн албыг үнэлэн наймцаалцах 60 тэрбумын хэрэгт МАН, УИХ-ын дарга байсан хүн холбогдсон. Уг асуудалд хутгалдсанаа өөрөө зөвшөөрсөн үйлдэл.

-УИХ-ын гишүүд хуулийг өөрийн эрх ашигт нийцүүлэх замаар гэмт этгээдүүдийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэмт хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёсзүйн чадамжаа алдаад байна.

Previous Post

Тарагнаас гарсан хулганыг гэрийн нөхцөлд орсон гэх шинжилгээний хариу гарчээ

Next Post

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй

Next Post
С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй

С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж, иргэн байхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

Улаанбаатар Трам төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг зарлалаа

2026-03-14
Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

Иргэдийн итгэлийг бөхөлж, шударга ёсны баталгааг бий болгож ажиллахыг “Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт”-д оролцогчдоос хүсэв

2026-03-14
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав

2026-03-14
Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

2026-03-14
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

2026-03-14
А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

2026-03-14
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-03-14
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-03-14
Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.