• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шар тэмдэглэгээний дүрмийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-20
Ангилал: Нийгэм, Хууль
Шар тэмдэглэгээний дүрмийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

Хөндлөн замаас ирж байгаа тээврийн хэрэгсэл уулзвар дээр түгжрэл үүсэхээс сэргийлж, тээврийн хэрэгслийг орохыг хориглосон тэмдэгтэй шар тэмдэглэгээг нийслэлийн дөрвөн замын уулзваруудад хийсэн.

Дөрвөн замын уулзвар дээр зогсож байгаа авто машинуудын уулзвар дээр зам бөглөж, түгжрэл үүсэхээс сэргийлж, зогсох цэгийг шар зураасаар зааглаж байгаа юм байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжих үед шар тэмдэглэгээний дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Гэхдээ бүрэн камержуулаагүй байсан учраас нарийн хянаж чадахгүй явсаар байжээ. Харин өнөөдрөөс буюу тавдугаар сарын 20-ноос шар тэмдэглээний дүрмийг мөрдөж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Шар тэмдэглэгээний дүрэм зөрчсөн жолоочийг хяналтын камераар хянах бүрэн боломжтой болжээ.

Жолооч та бүхэн зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ногдуулах процесс явагдана. Ингэхдээ  15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна.

Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой гэж Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Шар гэрэлтэй бүх уулзварыг камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулын төлбөр хүргэгдэнэ. Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм байна. Хэрвээ түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол бас л торгуултай.

Тэгэхээр жолооч та зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг.

Previous Post

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхэд агсам тавьжээ

Next Post

О.Баасанхүү: Францын компани манай нэг сайдад 1.2 сая долларын авлига өгсөн хэргийг Франц шалгаж байгаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

Хархорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаана

2026-08-27
Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

2026-08-27
Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

Энэ жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ

2026-08-27
Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

Сайд Б.Батцэцэг Кени улсын Байгаль орчны сайдыг хүлээн авч уулзлаа

2026-08-27
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-08-27
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

2026-08-27
Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

Арьс шир үйлдвэрлэлийн бүсийн 30.27 га талбайн хөрсний бохирдлыг бууруулах, нөхөн сэргээх суурь судалгааны эхний ээлжийн хэлэлцүүлэг боллоо

2026-08-26
Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.