• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-04-16
Ангилал: Нийгэм
ХЭҮК-т ирж буй өргөдөл, гомдлын 70 орчим хувь нь хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой гэв

УИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нартай уулзаж,  хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.

Хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувь нь хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгааг ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид онцоллоо.  Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын түвшинд  хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд ХЭҮК-той хамтран ажиллана. Тэрээр хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Ингэж байж хуул зүй, дотоод хэргийн салбарт хүний эрх хангагдаж, зөрчил багасна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хүний эрхтэй холбоотой хуулиас давсан, давхардсан журмуудыг цэгцэлж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг орчныг бэхжүүлэхэд анхаарна гэдгийг онцоллоо.

Previous Post

Монголд нас барсан БНСУ-ын иргэн осгосон байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Next Post

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

Next Post
А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

А.Баяр: Нийслэлийн 9 дүүрэгт 1551 байршилд ажиллаж байгаа камерыг 1856 байршлаар нэмэгдүүлнэ 

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.