АНУ-д зохион байгуулагдсан Coachella хөгжмийн фестивалийн үеэр тэднийг хамт харагдсан гэх мэдээллээс үүдэлтэй Жэйкоб Элорди болон Кедалл Женнер нар болзож байгаа гэсэн цуурхал олон улсын хэвлэлүүдээр шуугиад байна.
Одоогоор албан ёсоор батлагдаагүй бөгөөд зарим эх сурвалжууд тэднийг дотно харилцаатай байсан, үнсэлцэж байсан хэмээн бичсэн ч үүнийг батлах гэрэл зураг, видео баримт одоогоор нийтэд ил болоогүй байна.
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр тэд Coachella-ийн дараах үдэшлэг дээр ойр дотно байсан ч энэ нь ноцтой үерхэл гэхээс илүү түр зуурын сээтэгнэл байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Мөн зарим эх сурвалжууд тэдний харилцаа урт хугацаанд үргэлжлэх магадлал бага хэмээн онцолжээ.
Одоогийн байдлаар Кедалл Женнер болон Жэйкоб Элорди нар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй бөгөөд тэдний төлөөлөгчид ч уг мэдээллийг батлаагүй байна.













Сэтгэгдэл бичих