• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-23
Ангилал: Тод мэдээ, Улс төр
АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо

УИХ-ын хаврын чуулган өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээлтээ хийсэн. Харамсалтай нь эхний өдрөө л чуулганы үйл ажиллагаа гацаанд оров. Учир нь, АН-ын бүлэг хуралдсаны дараа АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “…Олон намаас бүрдсэн парламентын дарга намын даргын албыг давхар хаших нь зохисгүй гэж үзэж байна. Өнөөдрийн УИХ-ын дарга Н.Учрал нь МАН-ын даргын албыг хавсран гүйцэтгэж байгаа учраас түүнийг УИХ-ын даргын албан тушаалаа өгөх хүртэл АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн.

Товчхондоо, АН ингээд “ажил хаялт” зарлачихлаа. Учир нь, АН-ын шаардлага гэх үү, бойкот нь логикийн хувьд асуудалтай. Тэд “…МАН-ын дарга УИХ-ын дарга байгаа нь зохимжгүй байна” гээд чуулганыг “хаяж” байгаагаа зарласан.

Гэтэл Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байсан Н.Учрал 2025 оны арваннэгдүгээр сарын 15-нд МАН-ын даргаар сонгогдсон. Үүнээс тав хоногийн дараа буюу 2025 оны арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас түүнийг УИХ-ын даргаар сонгосон. Чуулганд оролцсон гишүүдийн 82.5 хувь нь Н.Учралыг дэмжсэн. Тэдний 19 нь АН-ын гишүүд байсан юм. Тэд чуулганы хуралдааны үеэр УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учралд баяр хүргэж, амжилт хүсэж байсан нь өдгөө протоколд тэмдэглэгдэж үлджээ. Ийн, УИХ-ын даргаар сонгогдсон Н.Учрал намрын чуулганы хааж, 2026 оны хаврын чуулганыг нээж байгаа юм. Энэ хооронд буюу дөрвөн сарын турш УИХ-ын даргаар хүлээн зөвшөөрч, чуулган удирдуулж ирсэн АН-ынхан гэнэтхэн ийм мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн “…Чуулганы хуралдаанд оролцохгүй” гэх улс төрийн акц нь олон нийтийн дунд хардлага үүсгэж, нийгмийн шүүмжлэлийг хүлээгээд байна.

АН-ынхан УИХ дээр ингэж “ажил хаялт” зарлачихаад олны нүдэнд илээр намынхаа бүртгэл, дотоод сонгуулийн үйл ажиллагааг явуулж байгаа юм. Яг үнэндээ, АН өөрөө намын дарга, УИХ дахь бүлгийн даргаа нэг хүнд давхар “өмсгөчихсөн”-тэй ч энэ нь холбоотой байж мэдэх юм.

Ямартай ч, өнөөдрийн энэ АН-ын үйл ажиллагаа нь УИХ дахь улс төрийн намын бүлэг хуульд байхгүй шалтгаанаар, өөрсдийн улс төрийн эрх ашгийн үүднээс гэнэтийн акц хийж, УИХ-ын чуулгын үйл ажиллагааг тасалдуулж буй үйл ажиллагаа болоод байна. Үүнээс гадна, энэ удаагийн хаврын ээлжит чуулган урьд өмнөхүүдээс онцлогтой эхэлсэн. Чуулганы нээлтээс өмнө УИХ-ын гишүүдийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч санаачилж УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байсан юм. Тодруулбал, уг төслөөр урьдын гэмт хэрэгт холбогдож, тэр байтугай шүүхээр ял шийтгүүлчихсэн гишүүд хүртэл УИХ-д гүрийгээд суугаад байдаг байсан нь эцэс болж, ёс зүйн асуудалтай гишүүд ч эгүүлэн татуулах эрх зүй нээгдэхээр байсан.

Улс төрийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч тодорхой хэмжээгээр хэлэлцүүлэг үүсгэж, уг хуулийн төсөл нийгмийн анхааралд нэгэнт ороод байв. Тиймээс, АН уг төслөөс зайлсхийж УИХ-ын чуулганд оролцохгүйгээр шийдсэн үү гэдэг нэг хардлага гарч ирж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, УИХ-ын гишүүдийн үндсэн ажил нь чуулганд сууж, хууль, тогтоол батлах байдаг. Гэтэл, жирийн иргэд ийм үндсэн ажлаа хаях юм бол Хөдөлмөрийн хуулийн 2-3 “дамжлага”аар давж шийтгүүлээд л ажлаасаа халагдана. Наад зах нь цалингүй болно. Тэгэхээр УИХ-ын гишүүд ийм дабл стандарттай байгаа нь нийгмийн эгдүүцлийг төрүүлээд байгаа хэрэг. Тэгээд бас, УИХ-ын гишүүд үндсэн ажлаа орхиж, улс төрийн акц хийж буйг цаашдаа засах шаардлага ч үүсэж мэдэхээр байна. Өөрөөр хэлбэл, УИХ дахь АН-ын бүлэг УИХ-тай холбоотой асуудлаар, харин АН нь улс төрийн акцаа хийдэг зааг ялгаа хэрэг болж буй бололтой. Ер нь бол АН-ын “ажил хаялт” УИХ-ын гишүүдийн ёс зүйг ярих цаг болсныг улам нотоллоо.

Б.ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Previous Post

2026.03.23-нд Татварын эрх зүйн орчинг боловсронгуй болгох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан болно

Next Post

Таван настай охиныг зодсон хэргийг шалгаж байна

Next Post
Таван настай охиныг зодсон хэргийг шалгаж байна

Таван настай охиныг зодсон хэргийг шалгаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дууслаа

2026-03-23
Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно

2026-03-23
Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

Л.Энх-Амгалан, Б.Найдалаа нарын томилгоог пүрэв гарагт танилцуулна

2026-03-23
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

2026-03-23
“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмжээ

“Найрамдал зуслан-5 шар Х:8” чиглэлд хоёр шинэ зогсоол нэмжээ

2026-03-23
Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг “Ханиадны эм” нэрээр борлуулж байжээ

Сэтгэцэд нөлөөт бодис агуулсан эмийг “Ханиадны эм” нэрээр борлуулж байжээ

2026-03-23
Алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдийг донтуулах цахим дээрэлхэлтэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна

Алгоритмд суурилсан контент түгээлт нь хүүхдийг донтуулах цахим дээрэлхэлтэд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна

2026-03-23
Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

Дауны хам шинжийг таниулах дэлхийн өдөр тохиож байна

2026-03-23
Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

Цасан бүрхүүлийн хэмжээг өмнөх арван хоногтой харьцуулахад 11 хувиар буурсан байна

2026-03-23
Таван настай охиныг зодсон хэргийг шалгаж байна

Таван настай охиныг зодсон хэргийг шалгаж байна

2026-03-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.