• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-14
Ангилал: Улс төр
Эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран өнөөдөр /2026.03.13/ эрүүл мэндийн даатгалын засаглал, тогтолцоо, санхүүжилтийн чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, байнгын хорооны дарга Б.Найдалаа чиглүүлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, С.Зулпхар, Б.Хэрлэн, С.Эрдэнэбат, Л.Энхнасан, Г.Хосбаяр болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээн хэлсэн үгэндээ байнгын хорооны дарга Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны зүгээс эрүүл мэндийн даатгалын санг үр ашигтай удирдах, даатгалаар санхүүжих эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор ажиллаж байгаагаа онцлов. Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын байгууллагын засаглал, тогтолцоо, статусыг оновчтой тодорхойлж, эрүүл мэндийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн сонгох, чадавхжуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн өсөн нэмэгдэж байгаа зардлыг хянах, санхүүжилтийг үр ашигтай зарцуулах, иргэд, даатгуулагчийн үүрэг оролцоо, даатгалын сангийн орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар эрх зүйн орчныг шинэчлэхээр зорьж ажиллаж байгаагаа дурдлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун эргийн бүсийн Эрүүл мэндийн тогтолцооны газрын захирал Луйс Виналс Торрес “Азийн орнууд ба Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэл: Тулгамдаж буй асуудлууд ба амжилтанд хүргэж буй хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хийсэн судалгаагаа танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн шинэчлэлүүд нь илүү үр ашигтай, тэгш байдлыг хангасан тогтолцоо бүрдүүлэхэд чухал ахиц дэвшил авчирсныг дурдаад анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийг өргөтгөж, төлбөрийн механизмуудыг сайжруулсан нь томоохон ололт амжилт болсныг тодотгов. Урьдчилсан дүн шинжилгээнээс харахад эрүүл мэндийн салбарт чиглэсэн санхүүжилт нэмэгдэж, санхүүгийн нөөцийн зарцуулалт илүү үр ашигтай болсон гэлээ.

Танилцуулгын дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асуув. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг хэрхэн бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах болон хариуцлага, хяналтын асуудлаар зөвлөлдсөн бөгөөд Луйс Виналс Торрес эрүүл мэндийн даатгалын тогтолцооны засаглалыг идэвхитэй, ил тод, нотолгоонд суурилахыг тэргүүлэх чиглэл болгон бэхжүүлж, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь чухал гэдгийг онцлов. Түүнчлэн гүйцэтгэлийг тогтмол хянах, шинэчлэлийн үр нөлөөг үнэлэх, нотолгоог шийдвэр гаргах үйл явцад эргэн тусгах механизм бий болгох нь санхүүжилтийн зохицуулалтуудыг хүн амын хэрэгцээ болон төсвийн бодит боломжтой нийцүүлэн хадгалахад чухал ач холбогдолтой гэлээ.

Мөн тэрбээр, эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж байгаа нь засаглал болон стратегийн худалдан авалтын шинэчлэлийг институцчилэх, эрүүл мэндийн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтын зорилготой илүү уялдуулах цаг үеэ олсон асуудал болж байгааг онцлон тэмдэглэлээ

Previous Post

А.Баяр: Шуурхай төвийн ажлыг шуурхайлъя

Next Post

Сошиал хандалтаа өсгөхийн тулд бусдыг зодож, бичлэг хийдэг гэх Д.Саяамааг яллагдагчаар татаж, хилээр гарахыг хориглолоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.