• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-05
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, болон тариаланчдын төлөөлөлтэй өнөөдөр уулзаж, салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Тариалалтаас урьтаж салбарын төлөөлөлтэй уулзаж байгаагаа Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод, олон улсын зөрчилдөөнт нөхцөл байдалтай энэ цагт стратегийн бүтээгдэхүүн улаанбуудай, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтад Засгийн газар онцгой анхаарч, дэмжихээ илэрхийлэв. Засгийн газраас татварын тогтвортой орчин бүрдүүлж, улаан буудайн дотоодын зах зээлийг хамгаалах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэлээ.

Тус холбооныхон хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулал болон бордооны хөнгөлөлтийн санхүүжилтийг хаврын тариалалтаас өмнө шийдвэрлэх, тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалт зэрэг тариалангийн технологит хугацаанд шатахуун, шатах тослох материалын хангамжийг нэмэгдүүлэх, тасалдалгүй нийлүүлэхэд анхаарах, тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай импортоор худалдан авч буй техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх саналаа илэрхийллээ.

“Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөр, Атрын IV аяны хүрээнд хэрэгжүүлж буй төрийн бодлогын үр дүнд газар тариалангийн салбарын хөгжил урагшилж байна. 2025 онд гангийн улмаас ургац алдсан, гэхдээ энэ жил хангалттай уринш хийсэн, ургац сайн авна гэдэгтээ итгэлтэй байна гэж Сэлэнгэ аймгийн Тариаланчдын холбооны тэргүүн, “Түмэнбут” ХХК-ийн захирал Х.Даваахүү хэллээ.

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.4 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийж, 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хангахад тариаланчдыг онцгойлон дэмжиж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо.

Тухайлбал, сайн чанарын үрээр хангах, тариаланчдаас 100 мянган тн хүнсний улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлэх, тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж ажиллахыг даалгалаа. Мөн газар тариалангийн бүсэд газар зохион байгуулалтын төлөвлөгөө гаргаж, малчидтай хариуцлагын гэрээ байгуулах, тариалангийн талбайд мал оруулахгүй байхад анхаарч ажиллахыг орон нутгийн удирдлагуудад сануулав.

Хөдөө аж ахуйн корпорацын өөрчлөн зохион байгуулалтад Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын ажил хэрэгч саналыг хүлээн авч, хамтран ажиллах шаардлагатайг Ерөнхий сайд хэллээ. Засгийн газраас энэ оны хаврын тариалалтад зориулж 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийн хүүгийн татаасыг олгохоор шийдвэрлээд буй юм.

Previous Post

Солонгост нярай хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт эмнэлгийн ажилтнууд ял сонслоо

Next Post

3 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд “Бүргэдийн баяр” болно

Next Post
3 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд “Бүргэдийн баяр” болно

3 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд "Бүргэдийн баяр" болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

Америкийн дайрагч онгоцыг сөнөөсөн гэж мэдэгджээ

2026-04-04
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав

2026-04-04
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ

2026-04-04
Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

Альшаа аймагт гурван төрлийн бөхийн барилдаан болно

2026-04-04
Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

Цахилгаан автомашины борлуулалтаар Tesla дахин тэргүүлж эхэлжээ

2026-04-04
“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

“ЭМЭЭЛТ ЭКО АЖ ҮЙЛДВЭРИЙН ПАРК”- ИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДӨРӨВДҮГЭЭР САРД ЭХЭЛНЭ

2026-04-04
Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Сүхбаатарын талбайд 2235 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

2026-04-04
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2026-04-04
Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонслоо

2026-04-04
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-04-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.