• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Солонгост нярай хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт эмнэлгийн ажилтнууд ял сонслоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-05
Ангилал: Дэлхий
Солонгост нярай хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт эмнэлгийн ажилтнууд ял сонслоо

Өмнөд Солонгост нярай хүүхдийн амийг хөнөөсөн ноцтой хэрэгт холбогдсон эмнэлгийн ажилтнуудад шүүхээс хорих ял оноосон нь тус улсын нийгэмд хүчтэй шуугиан дэгдээгээд байна.

Сөүлийн төв дүүргийн шүүхийн шийдвэрээр эмнэлгийн захирал болон мэс заслын эмчийг нярай хүүхдийн амийг санаатай хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн буруутай гэж тогтоожээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар жирэмсний 36 долоо хоногтой эмэгтэйд кесарево хагалгаа хийж хүүхдийг төрүүлсний дараа амь насыг нь санаатайгаар хөнөөсөн болох нь тогтоогдсон байна.

Шүүхээс эмнэлгийн захиралд 6 жилийн хорих ял, мэс засал хийсэн эмчид 4 жилийн хорих ял оноосон бол уг хэрэгт холбоотой гэж үзсэн нярай хүүхдийн эхэд 3 жилийн хорих ял оноож, 5 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хүүхдийг төрсний дараа амь насыг нь таслах зорилгоор хөлдөөгчид хийсэн болохыг тогтоосон бөгөөд шүүх уг үйлдлийг хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гэж дүгнэсэн байна.

Энэхүү хэрэг анх 2024 онд ил болсон бөгөөд тухайн эмэгтэй жирэмслэлтээ сүүл үе шатанд зогсоосон тухайгаа цахим сүлжээнд нийтэлснээр олон нийтийн анхааралд өртөж, улмаар цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн аж.

Уг хэрэг ил болсноор Өмнөд Солонгост үр хөндөлтийн хууль эрх зүйн зохицуулалт, эмнэлгийн ёс зүй, нярайн эрхийг хамгаалах асуудал дахин хөндөгдөж, эрүүл мэндийн салбарын хяналт, зохицуулалтыг чангатгах шаардлагатай гэсэн хэлэлцүүлэг өрнөөд байна.

Эх сурвалж: Korea JoongAng Daily,

Previous Post

Төрийн шагнал олгуулж өгнө хэмээн 35.9 сая төгрөг залилсан этгээдэд хорих ял оноожээ

Next Post

Засгийн газар улаанбуудайн 100 мянган тн нөөц бүрдүүлэхээр болж, тариаланчдын борлуулалтыг баталгаажууллаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

2026-11-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2026-11-13
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.