• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

15 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ХЭРГИЙГ “ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭХ” ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-05-09
Ангилал: Нийгэм, Хууль
15 ДАВХРААС УНАЖ АМИА АЛДСАН ЭМЭГТЭЙН ХЭРГИЙГ “ХҮНИЙГ АМИА ХОРЛОХОД ХҮРГЭХ” ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Энэ сарын 6-ны өдрийн 17.00 цагийн үед ХУД-ийн “KH apartment” хотхоны 15 давхраас 30 гаруй насны эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Эмэгтэй тус байрны оршин суугч биш бөгөөд тэрээр ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах “Тайм скүэр” хотхонд амьдардаг байсан нь тогтоогдсон.
Тухайн өдөр “KH apartment” хотхонд ирэн орцны кодыг нь мэдэхгүй ч хүмүүсийг дагаж орж, улмаар 15 давхрын тагтан дээр нэлээн удаа ганцаараа зогсож байгаад доошоо унасан гэдэг.
Орцны шилэн хаалгатай тагтан дээр нэлээн удаа ганцаараа зогсч байхыг нь харсан оршин суугчид хэрэг бишидсэнийг мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн албан хаагчид шуурхай ирсэн боловч эмэгтэй 15 давхраас үсэрсэн аж. Түүний ганцаараа зогсч байгаад доошоо унасан нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн бөгөөд оршин суугчдын зүгээс ч ганцаараа байсан болохыг холбогдох газруудад хэлсэн байна. Иймээс урьдчилсан байдлаар эмэгтэйг амиа хорлосон байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Тэгвэл нөхөр хоёр хүүхдийн хамт амьдарч байсан эмэгтэй юуны учир ийнхүү өндрөөс унаж амиа алдах болов гэдэг нь эргэлзээтэй хэвээр байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тус эмэгтэйг нас барсан өдрөө нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдэж, улмаар сэтгэл санааны хямдралд орсон байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон хэмээн мэдээлжээ.
Гэхдээ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Ингэхдээ уг хэрэгт “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад амиа хорлох нөхцөл байдал байсан уу, хэн нэгнээс болж амиа хорлосон бол энэхүү шалтгаан нь үнэхээр амиа хорлох хэмжээний шалтгаан мөн байсан уу зэрэг бүх нөхцөл байдлыг судалж үзэх аж.
Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад
10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно хэмээн заажээ.

Previous Post

“Улаанбаатар марафон”-ы маршрут гарчээ

Next Post

Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 11-23-ныг хүртэл ХЭСЭГЧЛЭН ХААХ хуваарь

Next Post
Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 11-23-ныг хүртэл ХЭСЭГЧЛЭН ХААХ хуваарь

Яармагийн гүүрийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 11-23-ныг хүртэл ХЭСЭГЧЛЭН ХААХ хуваарь

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.