• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-03-02
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Авлигачдыг МАН-аас хөөх нь 3,4-н хүнд халтай ч 3.5 сая Монголчуудын эрх ашигт нийцнэ

Монгол Ардын Намын Бага хурлын II хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал илтгэл тавих үеэрээ намын нэр бүхий гишүүдийг намаас түдгэлзүүлэх саналыг танилцуулжээ.

Тэрбээр намын даргын хувьд прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, мөн намын бодлого, үйл ажиллагааг гуйвуулсан гэж үзсэн Бага хурлын гишүүн асан А.Амундра нарыг Монгол Ардын намын гишүүнээс чөлөөлөх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Н.Учралын хэлснээр намын үндсэн дүрэмд заасны дагуу дээрх гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр МАН-ын Хяналтын ерөнхий хороонд албан ёсоор ханджээ. Тэрбээр илтгэлдээ “Урьдын гавьяа зүтгэл нь авлига, албан тушаалын хэрэг болон ёс зүйн хариуцлагаас халхлах бамбай болох ёсгүй” хэмээн онцолсон байна.

Энэхүү асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд зарим гишүүд нийгмийн сүлжээнд өөр байр суурь илэрхийлжээ. Тухайлбал, Д.Амарбаясгаланг намд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн өмгөөлөх байр суурь гарсан бол УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өөрөө намаас түдгэлзүүлэх шийдвэрийг эсэргүүцэж буйгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар МАН-ын Бага хурлын энэхүү хэлэлцүүлэг нь намын дотоод сахилга хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндсөн томоохон шийдвэрүүдийн нэг болж магадгүй бөгөөд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал улс төрийн хүрээнд идэвхтэй яригдаж эхэлснийг харуулж байна.

Previous Post

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ

Next Post

Тайландад амь насаа алдсан Монголын дипломатчийн эхнэрийн хэргийг “гаднын нөлөөгүй” гэж хаажээ

Next Post
Тайландад амь насаа алдсан Монголын дипломатчийн эхнэрийн хэргийг “гаднын нөлөөгүй” гэж хаажээ

Тайландад амь насаа алдсан Монголын дипломатчийн эхнэрийн хэргийг “гаднын нөлөөгүй” гэж хаажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

2026-11-24
Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

2026-11-24
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

2026-11-24
Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.