Цахим орчинд “Санхүү өгнө, авна” гэх зар байршуулж, зарын дагуу ирсэн иргэдийг хүчирхийлэн, эд зүйлсийг дээрэмддэг этгээдүүдийг олж тогтоожээ. Тодруулбал, 23-29 насны залуус болох иргэн М, Б, Б, Ц, Б, М нар цахим орчинд “Санхүү өгнө, авна” гэх зар байршуулж, зарын дагуу ирсэн гурван иргэнийг хүчирхийлэн, айлган сүрдүүлж, нүцгэн зураг бичлэгийг авч, улмаар эд зүйлсийг нь дээрэмдэн авсан болохыг Чингилтэй дүүргийн цагдаагийн газраас илрүүлсэн байна.
Дээрх нэр бүхий нэр бүхий этгээдүүд нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдын орон сууцыг түрээслэн, тухайн байрыг бусдад хоногоор буюу 24 цагаар буудлын зориулалттай ашиглаж, гэмт хэрэг үйлддэг болох нь тогтоогдсон бөгөөд өмнө нь хулгайлах, залилах, бусдын биед хохирол учруулах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байжээ.












Сэтгэгдэл бичих