• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-24
Ангилал: Улс төр
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

Аливаа төрлийн аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхэлж, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшингээр ахлуулан Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар байгуулсан.

Тус ажлын хэсгээс энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Эхний өдөр (2026.02.24) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас байгаль орчны салбар дахь зөвшөөрлийн талаар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас барилга, хот байгуулалтын салбарын зөвшөөрлийн талаар, Зам, тээврийн яамнаас тус салбар дахь тээврийн салбарын зөвшөөрлийн талаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын зөвшөөрлийн талаар, Эрчим хүчний яамнаас салбарын зөвшөөрлийн талаар, салбар бүрээр Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдал, төсөл дэх зохицуулалтын талаар танилцуулга хийж, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, зөвшөөрлөөр эрхэлдэг үйл ажиллагаанд тулгардаг зөвшөөрөл эзэмших хүсэлт гаргахаас олгох хүртэлх зөвшөөрөл олголтын процесс, зөвшөөрөл олгохдоо хэдэн арван төрлийн нөхцөл, шаардлага тогтоож, хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэхэд саад хориг болдог байдал, төр өөрт байгаа мэдээллээ иргэн, аж ахуйн нэгжээс шаарддаг зэрэг хуулийн хэрэгжилтийн хүрээнд зөвшөөрөл эзэмшигч нараас ирүүлдэг санал, гомдол, зөвлөмжийг сонсох зорилготой бөгөөд хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хуулийн этгээд, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцоно.

Ажлын хэсгийн дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүү, Н.Батсүмбэрэл нар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Анар, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Б.Батбаатар, Р.Батболд, Б.Жаргалан, С.Замира, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Л.Соронзонболд, Р.Сэддорж, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсэг хуулийн төслийг 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу цуврал хэлэлцүүлэг, уулзалтуудыг хийх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Previous Post

“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

Next Post

“Хуванцрын хэрэглээг бууруулъя” аян – хамтын хариуцлага, хамтын шийдэл

Next Post
“Хуванцрын хэрэглээг бууруулъя” аян – хамтын хариуцлага, хамтын шийдэл

"Хуванцрын хэрэглээг бууруулъя" аян - хамтын хариуцлага, хамтын шийдэл

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

2026-02-24
Зэвсэгт хүчнийхэн өвлийн хүлэмжид заг амжилттай үрслүүллээ

Зэвсэгт хүчнийхэн өвлийн хүлэмжид заг амжилттай үрслүүллээ

2026-02-24
Нидерланд улсын түүхэндээ хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн ерөнхий сайдтай боллоо

Нидерланд улсын түүхэндээ хамгийн залуу бөгөөд анхны ижил хүйстэн ерөнхий сайдтай боллоо

2026-02-24
Сургуулиудыг сүүгээр хангахын тулд фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

Сургуулиудыг сүүгээр хангахын тулд фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно

2026-02-24
НЭМҮТ: Угаарын хийд 153 иргэн хорджээ

НЭМҮТ: Угаарын хийд 153 иргэн хорджээ

2026-02-24
“Хуванцрын хэрэглээг бууруулъя” аян – хамтын хариуцлага, хамтын шийдэл

“Хуванцрын хэрэглээг бууруулъя” аян – хамтын хариуцлага, хамтын шийдэл

2026-02-24
“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өнөөдөр эхэлнэ

2026-02-24
“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

“Сайн” картын хэрэглээг ирэх сарын 1-ний өдрөөс зогсооно

2026-02-24
Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

Дүүжин замын тээвэр төслийн явц 60.5 хувьтай байна

2026-02-24
Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл Сургалт, хөгжлийн цогцолбор төвийн нээлт энэ сарын 27-нд болно

2026-02-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.