• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-02-11
Ангилал: Бусад мэдээ
Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч их цэвэрлэгээ хийж байна

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Хот, нийтийн аж ахуйн 46 байгууллагын 3000 гаруй албан хаагч 700 гаруй техник хэрэгслээр их цэвэрлэгээ хийж байгаа юм.

УБЗАА-ны Гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Ш.Батпүрэв “Нийслэлийн хэмжээнд 2026 онд найман удаагийн их цэвэрлэгээ зохион байгуулна. Сар шинийн баярыг угтан зохион байгуулагдаж буй их цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг хариуцсан байгууллагууд уртасгасан цагаар шуурхай тээвэрлэж, тээвэрлэлтийн давтамжийг 2-3 дахин нэмэгдүүллээ. Их цэвэрлэгээ энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Цэвэрлэгээний хүрээнд автобусны буудал, хайс хашлага, замын тэмдэг, тэмдэглэгээ болон гэр хорооллын гуу жалгыг цэвэрлэж байна” гэв.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны Засаг дарга Н.Нэргүй “Манай хороо 11 хэсэг, 34 ААН, 84 гудамжтай. ААН-үүд нийтийн эзэмшлийн 50 метр талбайгаа цэвэрлээд эхэлсэн. Сар шинийн баярыг угтсан цэвэрлэгээнд нэгдэхийг иргэд ААН-үүдэд уриалж байна” гэлээ.

Previous Post

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн сонгон шалгаруулалтын хугацааг 1-6 сар болгож, сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай, ил тод байхаар зохицууллаа

Next Post

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.