• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2026-01-21
Ангилал: Бусад мэдээ
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр НЗДТГ-т ажиллалаа

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдтэй танилцаж, санал солилцлоо. Энэ хүрээнд Хот байгуулалт, хотын стандартын газар, “Бодлогын судалгаа, шинжилгээний төв” ОНӨТҮГ-тай танилцав. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай агаар, орчны бохирдол, авто замын түгжрэлийг бууруулж, дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр нийслэлд хэрэгжүүлж буй мега төслүүд болон бусад хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам хурдацтай нэмэгдэж, суурьшлын бүс зургаа дахин тэлсэн. Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, дэд бүтэц, агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг гараанаас гаргасан. Тухайлбал, Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нийт 300 МВт хүчин чадалтай 2 блок ашиглалтад орж, 967 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Багануурын батарей хуримтлуурын станц 25 мянган өрхийг цахилгаан эрчим хүчээр хангаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станцыг энэ онд барьж эхэлнэ. Энэ хүрээнд 26 нэгж талбарт газар чөлөөлөхөөс 20 нэгж талбарт газар чөлөөлсөн. Хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэшнл” ХХК шалгарч, 2025 оны аравдугаар сарын 24-нд гэрээ байгуулсан. Гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Сэлбэ хот” орон сууцжуулах төслийн олон нийтийн бүсэд төсөл хэрэгжүүлэх нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байгаа. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсийн төлөвлөлт дагуул хотуудыг төлөвлөж байна. Түүнчлэн авто замын засвар, шинэчлэл, нийтийн тээврийн парк шинэчлэлт, зогсоол байгуулах, замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, өмчийн менежмент, хот нийтийн аж ахуйн шинэчлэлийг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2025-2026 оны галлагааны улиралд хагас коксон шахмал түлшийг шинээр хэрэглээнд нэвтрүүлж, хийн түлш, цахилгаан түлш, дулаалгын төслүүдийг хэрэгжүүлж байгаа” хэмээн онцоллоо.

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн “Дугаар 25/111” тогтоолоор нийслэл Улаанбаатар хотод 16 мега төслийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, ДЦС-5, Улаанбаатар метро, Улаанбаатар трам 1, 2-р шугам, тусгай замын автобус, дүүжин замын тээвэр, тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Туул усан цогцолбор, Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Лаг шатаах үйлдвэр, Олон түвшний уулзвар, Хөрсний ус, үерийн хамгаалалт, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төсөл, Хүннү хотын дэд бүтцийн төсөл, Эмээлт эко аж үйлдвэрийн парк гэсэн 16 төслийн явцыг мөн танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр асуулт асууж, үг хэллээ.

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулдаг. Мөн салбар хоорондын уялдааг хангах, эдийн засгийг тэлэх, худалдааг өргөжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв Улаанбаатар хотод хүн амын 60 гаруй хувь, ДНБ-ий 70 хувь, нийт эдийн засгийн хуримтлалын 82 хувь, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудын 88 хувь нь төвлөрсөн байдаг. Эдийн засаг, хөгжлийн яам эдийн засгийг хөгжүүлэхэд нийслэлийн оруулах хувь нэмрийг үнэлж, боломжийг харж байна. Бид нийслэлийн хөгжлийг хангахад шаардлагатай бодлогын болон хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, бүрэн дэмжлэг үзүүлнэ. Нийслэлээс зоригтой хэрэгжүүлж байгаа томоохон төслүүдээ танилцууллаа. Нийслэл бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй, иргэд амьдрахад таатай хот байгаасай. Салбар хоорондын уялдаа, бодлогын дэмжлэг, хууль эрх зүйн зохицуулалтыг богино хугацаанд авч хэрэгжүүлснээр бид эдийн засгаа тэлж чадна” гэлээ.

Previous Post

Г.ЗАНДАНШАТАР: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан “туслах багш” нарыг хөгжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Next Post

Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

Next Post
Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

Г.Батзориг: Нийслэлээс тохижилт, үйлчилгээний ААН-үүдийн машин, техникийг үе шаттай шинэчилж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.