• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭЗБХ: 2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-23
Ангилал: Улс төр, Эдийн засаг
ЭЗБХ: 2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.12.23) хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэхээр тогтсоны хоёр дахь буюу “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.

Төслийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын танилцуулав. Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2, 3 дугаар заалтын дагуу Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг дурдав. Улсын Их Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 12 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны төсөв”-ийн гүйцэтгэлийг дэлгэрэнгүй танилцууллаа.

2025 онд Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр 2 тэрбум төгрөгийг Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, байгалийн төрц алт худалдан авах, урлагийн бүтээл захиалан хийлгэх, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад зарцуулахаар төсөвлөсөн юм. Эрдэнэсийн санд 2025 онд иргэдээс эд зүйл худалдах тухай өргөдөл ирснээс “Жанрайсаг бурхан”-ыг “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулан, эд зүйлийг хүлээн авч, гэрээ дүгнэсэн акт үйлдэж Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн байна. Монголбанкны дурсгалын зоосны дээж болон франчайз зоосыг гүйцэтгэлээр орлогод авахаар төлөвлөсөн бөгөөд энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 162 ширхэг дээж зоосыг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэжээ.

1945 оны зоосон мөнгөн тэмдэгт 2.000 ширхэг, Монголбанкны “Хүндэт банкир” тэмдгийг үндсэн сангийн байнгын бус хэсэгт орлогоор бүртгэсэн хэмээн С.Наранцогт ерөнхийлөгч танилцууллаа. Түүнчлэн Монголбанкны санаачилгаар болон франчайзаар үйлдвэрлэсэн дурсгалын зоос, үрлэн мөнгө, гулдмайг Эрдэнэсийн сангийн Гүйлгээ санд орлогоор бүртгэсэн талаар, тус сангаас холбогдох төлөвлөлтийн дагуу дурсгалын зоос болон алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдсан аж. Чингис хаан баримлын үзэсгэлэнгийн нээлт болон Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дахь эд зүйлсийн сэлбэн тордолт, бусад ажлын зардалын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлээд, Эрдэнэсийн сангийн сан хөмрөг дэх эд зүйлсийн талаар танилцуулсан.

Үргэлжлүүлэн тэрбээр 2026 оны Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын төсвийн төслийг танилцуулсан юм. Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг 2026 онд дараах байдлаар төлөвлөжээ. Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэхээр Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс, урлагийн бүтээл, сэргээн засварлалт, байгалийн төрц алт худалдан авах, археологи, түүхийн судалгааны байгууллагатай хамтран ажиллахад 2 тэрбум төгрөгийг төсөвлөхөөр тусгасан байна. Мөн Монголбанкны зөвшөөрлөөр цутгуулсан франчайз болон дурсгалын зоосны дээжийг орлогоор бүртгэх, ирэх онд үйлдвэрлэгдэх дурсгалын зоос болон бусад эд зүйлийг гүйлгээ санд орлогоор бүртгэх, үүнд 24,300 ширхэг дурсгалын зоосыг худалдахаар төлөвлөсөн байна.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх  хэсэгт заасныг баримтлан боловсруулсан Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдаанд дэлгэрэнгүй танилцууллаа.

Гишүүд шийдвэрийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр товлосон гурав дахь асуудал нь “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна

Previous Post

Фото сурвалжилга: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн мөсөн хотхон

Next Post

Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна

Next Post
Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна

Аж ахуй нэгжүүдийн гадна камерыг нийслэлийн цагдаагийн шуурхай удирдлагын төвд холбож байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.