• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

Дорж Нийтэлсэн: Дорж
2019-04-01
Ангилал: Улс төр
С.Мөнхчулуун Хэнтийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэв

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөс хойш орон гараад байгаа УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулийг 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр зохион явуулахаар товлон зарлаад байгаа. Уг сонгуульд 20 гаруй нам оролцох боломжтой байгааг СЕХ-ноос мэдээлсэн ч аль аль нам нь ямар нэр дэвшигч гаргах талаар нийтэд мэдээлээгүй байна.

Олон нийтийн дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар нарын аль нэг нь Хэнтийн нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэх яриа гарсаар удаж байна. Харин АН-ын зүгээс өмнө нь Л.Оюунбаатарыг дахин нэр дэвшүүлэх тухай чих дэлсээд өнгөрсөн ч одоогоор баттай бус. МАН-ын зүгээс намын дарга У.Хүрэлсүхийг энэ тойрогт өрсөлдөж нэг суудал олж ирэхийг гишүүдийн зүгээс шахаж байгаа гэх ч нөгөөх нь хариулт өгөөгүй л байна.

Харин өнөөдрөөс эхлэн Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтэй нөхдийн “салхийг хагалж” НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тус тойрогт бие даан нэр дэвшихээр шийдсэнээ зарлалаа. Тэрээр өнөөдөр өглөө өөрийн твиттер хуудсаар “Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд явагдах УИХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдана” хэмээн жиргэсэн байна.

Түүний хувьд Нийслэлийн Засагдарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох сонгуульд өрсөлдөж, НИТХ-ийн төлөөлөгчдөөс олонхийн санал аван сонгогдсон ч намын дарга У.Хүрэлсүх нь түүнийг батламжлахаас татгалзаж, С.Амарсайханыг түүний оронд тавьсан билээ. Тиймээс С.Мөнхчулууны хувьд бие даан нэр дэвшлээ гээд алдах юмгүй болсон хүн. Хэнтийд очиж, У.Хүрэлсүхтэй (МАН-тай) өрсөлдөнө гэдэг харин “хатуухан боорцог” байж мэдэх юм.

Previous Post

“АЛТАН ЧАГНУУР”-ын эзнээр Шилдэг 11 эмч тодорлоо

Next Post

Ц.Элбэгдорж: Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг хараадаг байсан

Next Post
Ц.Элбэгдорж: Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг хараадаг байсан

Ц.Элбэгдорж: Өнөөдөр намайг харааж байгаа шиг С.Зоригийг хараадаг байсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.