• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-12-13
Ангилал: Нийгэм
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Байгалийн баялгийн үр өгөөжөөс нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоо чухал

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн,  явцын танилцуулга, үзэсгэлэн боллоо.  Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар,  Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, нарын холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, ололт амжилтын талаар танилцууллаа.

Тэрбээр  “Аливаа улс орны үндэсний аюулгүй байдалд хүнсний хангамжийн 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх явдал нэн чухал. Монгол Улсын хэмжээнд энэ үзүүлэлтийг олон улсын жишигт хүргэх зорилго бүхий Төрийн тэргүүний санаачилсан энэхүү үндэсний хөдөлгөөн 2022 оны зургаадугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд хүнсний салбарт 53 үйлдвэр ашиглалтад орж,  996 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр нэвтрүүлжээ.  Энэ бол бидэнд дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, хэрэгцээгээ хангах нөөц боломж хангалттай бий, гагцхүү хөнгөлөлттэй зээлийн бодлого, газар олголт, хууль эрх зүйн орчин, төрийн бодлого дэмжлэг гэдгийг харуулж байна” гэлээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний  хүрээнд нийт 1.3 их наяд  төгрөгийн зээл олгосноос 48 хувь нь эргэлтийн хөрөнгийн,  52 хувь нь хөрөнгө оруулалтын зээл байна.

М.Бадамсүрэн сайд хөнгөлөлттэй зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хөдөө аж ахуйн салбарт даатгалын тогтолцоо, зөвлөх үйлчилгээ чухал болохыг онцлоод цаашид газрын хэвлийн нөхөн сэргээгддэггүй баялгийн орлогоос үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хөрөнгөөс нөхөн сэргээгддэг салбар буюу хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих тогтолцоог бий болгох санал дэвшүүлж байн” гэв.

Хүнсний хувьсгалын үр дүнд гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл элсэн чихэр, бүх төрлийн будаа, гахайн мах, жимс жимсгэнэ гэсэн дөрвөн нэр төрлөөр нэмэгджээ. Газар тариалангийн салбарт цагаан будаа, шар буурцаг, эрдэнэшиш, наранцэцэг, судан зэрэг  5 төрлийн шинэ таримал нэмэгдүүлсэн байна.  Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжийн тоо 47%-аар нэмэгджээ.

Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнг үнэлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай.  Салбарын яамнаас цаашид дотоодын хүнсний бүтээгдэхүүний эрэлтийг дэмжих, судалгаанд тулгуурлан үйлдвэрлэлийг оновчтой чиглэлд нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гадаад худалдааны бодлого баримтлан ажиллана” гэлээ.

Энэхүү үзэсгэлэн арга хэмжээнд хүнсний чиглэлийн 35, газар тариалангийн  чиглэлийн 12,  мал аж ахуйн  чиглэлийн долоо нийт 54 аж ахуйн  нэгж  уг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх  3,5 жилийн хугацаанд Засгийн газрын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаага өргөжүүлж, бий болгосон 570 нэр төрлийн  шинэ бүтээгдэхүүний дээжээ танилцуулав.

Previous Post

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо

Next Post

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Next Post
Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Ирэх 7 хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.