• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-20
Ангилал: Нийгэм
Өвөлжилт, хаваржилтыг даван туулахад дэмжлэг үзүүлэх Хүмүүнлэгийн багийн уулзалт боллоо

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Хүмүүнлэгийн багийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудад ажиллах, эрсдэлд өртөж болзошгүй малчдыг эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэв.

Тус уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож өвөлжилт, хаваржилтын талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр “Монгол Улсын нийгэм, эдийн засгийн томоохон салбаруудын нэг болох мал аж ахуйн салбар 2025 оны өсөлтөө хадгалж, хагас жилийн байдлын улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд шийдвэрлэх нөлөө үзүүллээ.

2025-2026 онд улсын хэмжээнд 211.6 мянган малчин өрхөд 60.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлснээр 117.9 сая толгой хонь өвөлжиж, хаваржихаар бэлтгэл хангалаа. Нийт мал сүргийн 22.2 хувь нь баруун, 21.9 хувь нь хангайн, 19 хувь нь говийн, 13.3 хувь нь хойд, 13.3 хувь нь зүүн, 9.5 хувь нь зүүн бүсэд тус тус өвөлжиж, хаваржихаар байна.

Энэ жилийн зуны бэлчээрийн ургамлын ургалтын байдлаас үзэхэд нийт нутгийн 46 хувьд гантай болон гандуу, 54 хувьд хэвийн зуншлагатай, өвөл-хаврын бэлчээрийн даац 40 орчим хувьд хэтэрч, 59 орчим хувьд бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байлаа. Зуншлагын нөхцөл муу, бэлчээрийн ургамлын ургац тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс аймагт нийт 8.1 сая, төвийн бүсийн Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал буюу нийт мал сүргийн 21.78 хувь нь өвөлжиж, хаваржихаар байгаа нь баруун болон төвийн бүсийн мал өвөлжилтөд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгааг илэрхийлж байна” гэсэн юм.

Түүнчлэн Засгийн газрын 2025 оны 56 дугаар тогтоолын хүрээнд аймаг сумын аюулгүй нөөцөд нийт 36.4 мянган тн бүдүүн, 30.8 мянган тн хүчит тэжээлийг бэлтгэхээс бүдүүн тэжээлийн бүрдүүлэлт 77.4 хувь, хүчит тэжээлийн бүрдүүлэлт 35.3 хувийн гүйцэтгэлтэй бэлтгэлээ. Хэдийгээр энэ жилийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтийн хувь бага байгаа ч өнгөрсөн оны бэлтгэлтэй харьцуулахад өвс 17.2 мянган тонноор, тэжээл нь 18.3 мянган тонноор тус тус илүү бэлтгэсэн байна гэдгийг цохон тэмдэглэв.

Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад “Мал аж ахуйн салбарт тохиолддог ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр техник хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх”, “Аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг нөхөн бүрдүүлж малын зүй бус хорогдлоос урьдчилан сэргийлэх, малчдын амьжиргааг хамгаалахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх”, “Отроор өвөлжиж, хаваржих мал, малчин өрхийн гишүүдэд шаардлагатай эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээг тодорхойлж хэрэгжүүлэх арга хэмжээ авах”, “Отроор өвөлжиж, хаваржиж буй малчдын хүүхдийг сургуульд завсардуулахгүй байх, сургуулийн дотуур байраар хангах тэнд шаардлагатай дэмжлэг тусламж үзүүлэх чиглэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх”, “Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед аймаг, сумын малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж хүргэх” шаардлагатай байгааг хэллээ.

Previous Post

РИО ТИНТОЙ КОМПАНИТАЙ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙГ ЭРС БУУРУУЛАХ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ПРОТОКОЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Next Post

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо

Next Post
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.