• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Нийгэм
Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн онцлогийг олон улсын стандартад тусгалаа

Олон улсын стандартын байгууллагын ISO/TC 38/WG 33 техникийн хорооны нэгдсэн хуралдаанаар БНХАУ-ын Жиашин хотод 2025.11.06-07-ны өдрүүдэд боллоо. Хуралдаанаар Монгол Улсын “Мал амьтны тавлаг байдал, ноолуур бэлтгэх, боловсруулах, шошголох, мөшгөх тогтолцоонд тавих шаардлага” (Requirements for Animal Welfare, Raw Cashmere Production, Processing, Traceability and Labelling) стандартыг албан ёсоор батлав.

Энэхүү стандартын боловсруулах ажил 2020 онд БНХАУ-ын санаачилгаар эхэлсэн бөгөөд анхны төсөлд нүүдлийн мал аж ахуйн нөхцөл болон ямааны тавлаг байдлын онцлогийг тусгаагүй байдаг. Тиймээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ), Монголын бэлчээр судлалын “Ногоон Алт” төв, “Монголын ноос, ноолуурын холбоо” зэрэг мэргэжлийн байгууллагууд Итали Улсын Милан хотод болсон техникийн хорооны анхдугаар хуралдаанд оролцож, Монгол орны нүүдлийн мал аж ахуйн онцлогийг тусгах шаардлагыг олон улсын түвшинд дэвшүүлсэн. Мөн үеэр Олон улсын стандартын байгууллагын техникийн хорооны нэгдсэн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах санал гаргаж байлаа.

Хуралдааны бэлтгэл ажлыг хангах зорилгоор ХХААХҮЯ-ны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж, ямааны аж ахуйн суурь судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, салбарын эрдэмтдээр хэлэлцүүлж, олон улсын стандартын төсөлд оруулахаар бэлтгэсэн. Улмаар Улаанбаатар хотод 2024.07.15-16-ны өдрүүдэд болсон ISO/TC 38/WG 33 техникийн хорооны хуралдаанаар Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн нөхцөл, ямааны тавлаг байдлын онцлогийг тусгасан бие даасан бүлэг стандартын төсөлд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу Монгол Улсын эрдэмтэд, үйлдвэрлэгчид, малчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд ямааны тавлаг байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, олон улсын техникийн хороонд танилцуулсан.  Техникийн хорооны хуралдааны үеэр 36 орны 46 гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Монгол Улсын нүүдлийн мал аж ахуйн өв соёл, ямаа маллах уламжлал, мал амьтны тавлаг байдлыг хангах туршлагыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч баталлаа.

Шинээр батлагдсан энэхүү стандарт нь ноолуурын бэлтгэл, боловсруулалт,  шошгололт, мөшгөх тогтолцоонд мал амьтны тавлаг байдлыг хангах олон улсын нэгдсэн шаардлагыг анх удаа тогтоож буйгаараа онцлог юм.

Previous Post

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Довдонгийн Даваанямыг томиллоо

Next Post

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа

Next Post
Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа

Д.Амарбаясгалан МАН-ын даргын сунгаанаас нэрээ татлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.