• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Байнгын хорооны дарга Б.Бейсен БНКУ-ын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-12
Ангилал: Нийгэм, Улс төр
Байнгын хорооны дарга Б.Бейсен БНКУ-ын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен өнөөдөр /2025.11.12/ Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд харилцан туршлага солилцохоор Монгол Улсад хүрэлцсэн ирсэн зочид төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлэв.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн аудитын байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах, бие даасан байдлыг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт тусгасныг дурдаад хоёр орны аудитын дээд байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй байлгахад Улсын Их Хурал дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн даргын зүгээс дэмжин ажиллахаа онцлон тэмдэглэв.

Түүнчлэн өнгөрсөнд тус улсын парламентын гишүүд Монгол Улсад ажлын айлчлал хийснийг дурдаад хоёр орны парламентын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Тооцооны танхимын дарга Алмазбек Акматов ажил ихтэй хэдий ч цаг зав гарган, халуун дотноор хүлээн авч уулзаж буй Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд тус улсын парламент болон аудитын дээд байгууллагын удирдлага, үйл ажиллагааны зарчмын талаар товч танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Киргиз Улсад өнгөрөгч долдугаар сард хийсэн төрийн айлчлалын хүрээнд хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсныг дурдаад энэ дагуу Үндэсний аудитын газрын урилгаар ажлын айлчлал хийж буйг дуулгав.

Тэрбээр Үндэсний аудитын  газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ялангуяа төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа мэдээлэл технологи, цахим системрүү амжилттай шилжүүлсэн явдал нь бидэнд сайн туршлага болж байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

“Оюутолгой” компанийн гүйцэтгэх удирдлагаар монгол хүн томилох санал тавилаа

Next Post

Байнгын хорооны дарга Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-03
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-09-03
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт +30 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-03
Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.