• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Баярцогтын дансны хуулгыг ГХЯ-ны мэргэжилтэн ШВЕЙЦАРААС АВЧИРЧ, бүртгэлд оруулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-21
Ангилал: Нийгэм, Улс төр, Хууль
С.Баярцогтын дансны хуулгыг ГХЯ-ны мэргэжилтэн ШВЕЙЦАРААС АВЧИРЧ, бүртгэлд оруулжээ

-С.БАЯРЦОГТЫН ДАНСНЫ ХУУЛГА 14 ХОНОГИЙН ӨМНӨ ГХЯ-Д ИРСЭН НЬ ХУДЛАА-

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Т.Аюурсайхан гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Швейцарын холбооны улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын 3, еврогийн 2, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэн өгснийг ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ авч ирлээ. Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байна” гэж бичсэн юм.

Т.Аюурсайхан гишүүний уг мэдээллээс харахад, УИХ-ын дарга Г.Занданшатарыг айлчлалын багт багтаж, Швейцарын холбооны улсад ажилласан УИХ-ын гишүүдийн бүрэлдэхүүн Сангийн сайд асан С.Баярцогтын дансны мэдээллийг авчирсан болж таарч байгаа юм. Өмнө нь, С.Баярцогтын дансны мэдээллийг Швейцариас авах асуудлаар тодорхой оролдлогууд хийгдэж байсан. Энэ тал дээр АТГ хүртэл ажиллаж байсан билээ.

Тиймээс ч олон нийтийн сүлжээнд “УИХ-ын гишүүд яваад гаднаас хэн нэгний дансны хуулгыг аваад ирж болдог юм бол АТГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагын хэрэг алга”, “УИХ хэргийн араас мөрдөх ажиллагаа явуулдаг байгууллага юм уу” гэхчлэн шүүмж өрнөсөн юм.

Улмаар өчигдөр айлчлалын багт багтан ажилласан Б.Пүрэвдорж гишүүн “”Швейцарт гишүүд ажиллах үеэрээ тус улсын хууль хяналтынхантай огт уулзаагүй. Т.Аюурсайхан ганцаараа шѳнѳ дѳлѳѳр уулзчихаагүй л бол ѳдрийн цагаар ийм уулзалт болоогүй. С.Баярцогтод хамаарах дансны мэдээлэл биднийг Швейцарт айлчлахаас 14 хоногийн ѳмнѳ Гадаад харилцааны яаманд ирсэн юм билээ” гэсэн тайлбарыг өгсөн нь анхаарал татсан билээ.

Мөн Л.Болд гишүүнээс “Айлчлалын баг Швейцарын хууль хяналтынхантай уулзсан зүйл байгаа юу” гэж асуувал “Т.Аюурсайхан гишүүнийг ийм уулзалтад орсон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн юм.

Харин Гадаад харилцааны яамнаас “С.Баярцогтын дансны хуулга 14 хоногийн өмнө манайд дипломат шуудангаар ирээгүй” гэсэн мэдээллийг өглөө.

-ЯГ ЮУ БОЛОВ-

Эндээс С.Баярцогтын дансны хуулга 14 хоногийн өмнө дипломат шуудангаар ГХЯ-д ирээгүй. Бас Т.Аюурсайхан гишүүнээр дамжсан эсэх нь тодорхойгүй юм бол яг хэн хуулгыг авчирсан бэ. Хэдийд бүртгэлд оров гэдэг асуултууд гарч байна.

Олон Улсад мөрдөгддөг дүрмээрээ мөрдөгдөж буй ийм төрлийн хэрэгт хамаарах баримтыг улс хооронд дамжуулахдаа зөвхөн дипломат паспорттой этгээдээр дамжуулдаг аж. Дипломат паспорттай этгээд тухайн нөхцөлд олдоогүй тохиолдолд тусгай нөхцөлөөр тээвэрлэлтэд өгдөг юм байна.

Тэгэхээр уг дансны хуулгуудыг тус улсаас Монгол руу илгээхдээ манай айлчлалын багийн бүрэлдэхүүнд өгөх боломжтой гэсэн үг юм. Учир нь, УИХ-ын гишүүд болон холбогдох мэргэжилтнүүд дипломат паспорттай.

Гэхдээ яг Т.Аюурсайхан гишүүнд тухайлан өгсөн гэдэг нь батлагдсангүй. Энэ талаар Т.Аюурсайхан гишүүнээс тодруулах гэсэн боловч хариу өгсөнгүй.

Харин Гадаад харилцааны яам өчигдөр С.Баярцогтын дансны хуулга бүхий илгээмжийг албан ёсоор бүртгэлжүүлсэн байна. Уг дансны хуулгуудыг УИХ-ын дарга Г.Занданшатарын айлчлалын багийн бүрэлдэхүүнд багтсан Гадаад харилцааны яамны мэргэжилтэн тээвэрлэн ирсэн гэдгийг албаныхан хэллээ.

Эх сурвалж: eguur.mn

Previous Post

Л.Өнөболд Их дуулга-аас алтан медаль хүртэв

Next Post

Өнгөрсөн онд Орост 13500 сайт руу хандах эрхийг хязгаарлажээ

Next Post
Өнгөрсөн онд Орост 13500 сайт руу хандах эрхийг хязгаарлажээ

Өнгөрсөн онд Орост 13500 сайт руу хандах эрхийг хязгаарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-06-05
Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

Австрали улсад Монгол жолооч насанд хүрээгүй охиныг хулгайлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ

2026-06-05
“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

“Улаанбаатар опен-2026” тэмцээнээс М.Даваабанди мөнгөн медаль хүртлээ

2026-06-05
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-05
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-05
Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

Долоо хоногийн дараа FIFA World Cup 2026 эхэлнэ

2026-06-05
Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

Зэвсэгт хүчний ангиудыг бүрэн камержуулж, шинэ залуу офицеруудыг орон нутагт томилно

2026-06-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Нэгдлийн сайдыг хүлээн авч уулзлаа

2026-06-04
Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

Төв аймаг: 0-6 насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийг энэ сарын 12-ныг дуустал цахимаар ажиллуулна

2026-06-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.