• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-03
Ангилал: Хууль
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгэлийн үнийн зөрүү 558,6 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42,7 сая төгрөгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ

“Э” ТӨҮГ 2021 онд тендер зарласан “Г” ХХК тендерт шалгаран 2021 оны 06 дугаар сард гэрээ байгуулсан, тус гэрээгээр бараа нийлүүлэх, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, тохируулга хийх, ажлыг 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, гэрээний үнэ 4 тэрбум 450 сая төгрөг. Гэрээ байгуулсны дараа ковидын цар тахал гарч хил гааль хаасан нөхцөл байдал бий болж гэрээний үнэд өөрчлөлт орсон тул “Э” ТӨҮГ-т санхүүжилт хүссэн албан бичгүүдийг явуулсан, үүний дагуу “Э” ТӨҮГ ажлын хэсэг байгуулж, үүссэн нөхцөл байдлын талаар хэлэлцэж гэрээний хугацааг сунгасан, үнийн өөрчлөлтийг оруулах боломжгүй харин төсвийн эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсний үндсэн дээр энэ асуудлыг хэлэлцэнэ гэж ээ, “Э” ТӨҮГ-ын ажлын хэсэг шинжээчээр аудитын дүгнэлтэд үнийн өсөлтийг 42,7 сая төгрөгийн өөрчлөлт орсон гэж дүгнэдэг, санхүүжилтийг 42,7 сая төгрөгөөр нэмэхийг “Г” ХХК санал болгоход 42,7 сая төгрөгд үндсэн тоног төхөөрөмжийн үнэ нь ороогүй бусад зардлууд орсон тул зөвшөөрөхгүй гэжээ,
“Г” ХХК гэрээний дагуу үүргээ гүйцэтгэсэн талаар маргахгүй, гэхдээ гэрээний талууд үүссэн нөхцөл байдлын улмаас худалдагчийн гаргасан зардлыг худалдан авагчаас гаргуулна гэсэн нөхцөлийг тохиролцоогүй, гарах эрсдэлийг дан ганц худалдан авагч хариуцах үндэслэл байхгүй гэх тайлбар гарган “Э” ТӨҮГ маргадаг.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сард хэргийг хэлэлцээд: Нэхэмжлэгч нь Ковид цар тахлын улмаас гэрээ байгуулсан нөхцөл байдал өөрчлөгдсөнөөр гэрээний үнэд нөлөөлсөн тул бодит гүйцэтгэлд үндэслэн гэрээний үнийг 558,694,449 төгрөгөөр нэмэгдүүлж шаардсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.2, 40.3.8 дахь хэсэгт заасныг баримтлан гэрээнд үнийн тохируулга хийхээр тохиролцоогүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 06 дугаар сард хэргийг хэлэлцээд: Талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үнэ нь гэрээ байгуулагдсаны дараа өөрчлөгдсөн, Ковидын нөхцөл байдал нийтэд илэрхий үйл баримт болох тул цар тахлын улмаас үүссэн нэмэлт зардал бодитоор 379 сая төгрөгийн хэмжээгээр нэмэгдсэн, эрсдэлийг гэрээний нэг талд ногдуулж болохгүй гэх үндэслэлээр талуудад тэнцүү хариуцуулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 189,5 сая төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүх: Зохигчид нь гэрээнд үнийн тохируулга хийх талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч холбогдох зардлыг шаардах эрхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Харин хариуцагч нь хөндлөнгийн аудитын дүгнэлтээр үнийн өсөлтийн зөрүү 42,7 сая төгрөгөөр нэмэгдсэн болохыг зөвшөөрч нэхэмжлэгчид санал болгосон тул энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлыг хангаж, хариуцагчаас 42,7 сая төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан хяналтын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ХЯНАЛТЫН ШАТНЫ 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Previous Post

НИТХ: АНУ-ын их дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцжээ

Next Post

ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЖИЛД 50-100 САЯ М.КУБ УС ХУРИМТЛУУЛНА

Next Post
ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЖИЛД 50-100 САЯ М.КУБ УС ХУРИМТЛУУЛНА

ТУУЛ УСАН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭНЭЭР ЖИЛД 50-100 САЯ М.КУБ УС ХУРИМТЛУУЛНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.