• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамнаас дараах уриалгыг гаргажээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-16
Ангилал: Боловсрол, Нийгэм
Ерөнхий боловсролын цахим сургууль байгууллаа
БОЛОВСРОЛЫН ЯАМ УРИАЛГА 2025.10.15
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР, ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАХИРАЛ, ЭРХЛЭГЧ НАРТ
Уриалга хүргүүлэх тухай
Монголын үе үеийн багш нар нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх их үйлст үнэнчээр зүтгэж ирсэн билээ.
Харамсалтай нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлт, нэг ангид хичээллэх хүүхдийн тооны өсөлт зэрэг ажлын ачаалалтай ажиллаж буй багш ажилтан хангалттай цалин хөлс авч, нийгмийн баталгаагаар хангагдан ар гэртээ санаа зоволгүйгээр сэтгэл хангалуун ажиллахад хүрэлцэхгүй байгааг салбарын сайдын хувьд ойлгон дэмжиж дараах уриалгыг хүргүүлж байна. Үүнд:
1. Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн 3.1-д Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны үндсэн цалинг 2023 онд хүрсэн түвшнээс бууруулахгүй, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Жил бүр цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар талууд нэмэлт хэлэлцээр байгуулна” гэж заасан. Хэлэлцээрийн энэхүү заалтын хэрэгжилтийг хангаж багш, ажилтны цалин хөлсийг 2023 оны түвшинтэй харьцуулахад энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 17 хувиар нэмэгдүүлсэн. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх хэлэлцээрт багш ажилтны цалин хөлсийг жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх гэж заасан мэтээр олон нийтэд гуйвуулж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавсралтаар Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийг хүргүүлэв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3.3-т багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангахаар заасан байдаг.
2. Боловсролын яамнаас багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Сангийн яам, Засгийн газарт удаа дараа хүсэлт, санал гаргаж ажилласан.
Үүний дүнд өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. Ингэснээр салбарын нийт 90 гаруй мянган багш, ажилтны үндсэн цалинд шаардагдах нийт 509,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусган хүргүүлэв. Нэмэгдэж байгаа хэдий ч Боловсролын яамнаас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан багш, ажилтны цалин хөлсийг 3 хүртэл жилийн хугацаанд үе шаттайгаар 3,5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөн, бодлогын бичиг баримтыг гаргахаар УИХ, Засгийн газар салбарын яамдтай хамтран ажиллаж байна.
3.Засгийн газар, Боловсролын яамны зүгээс багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсээр байтал Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 10 дугаар 16-ны өдрийн 08.00 цагаас улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулах болсон талаар мэдэгдлийг бидэнд ирүүлсэн.
Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2025 оны 10 сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх хөдөлмөрийн арбитр байгуулагдсан байна. Энэхүү хөдөлмөрийн арбитр нь талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэх байгууллага бөгөөд тус маргааныг одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад ажил хаялт зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29 2-т заасны дагуу хууль бусад тооцогдох эрсдэлтэй.
Ийнхүү ажил хаялт нь хууль бусад тооцогдсон тохиолдолд ажил хаялтад оролцсон багш, ажилтанд цалин хөлс олгогдохгүй бөгөөд ажил хаялтын үеийн цалин халс холбогдох бусад зардлыг зохион байгуулсан буруутай тал хариуцахад хүрнэ.
Боловсролын сайд миний бие Монголын багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх бүхий л нөөцийг судалж, цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд байнга анхаарч, тууштай дэмжиж ирсэн хэдий ч улсын хэмжээнд багш ажилтны дунд ажил хаялт хууль бусаар зохион байгуулах асуудлыг эрс эсэргүүцэж байна.
Иймд Та бүхнийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн эрх ашгийг дээдлэн, гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хичээл, сургалтын хэвийн уйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч, ажил хаялтад оролцохгүй байхыг уриалж байна.
Previous Post

‘Оюу Толгой’-н удирдлагуудыг ирэх хүртэл түр хорооны хуралдааныг хойшлууллаа

Next Post

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Next Post
ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ

ТББХ: Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.