• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Түгжил”-үүд АТГ-д захиалга өгч төр самрах гэж байсныг Д.Амарбаясгалан илчлэв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-26
Ангилал: Нийгэм, Улс төр
“Түгжил”-үүд АТГ-д захиалга өгч төр самрах гэж байсныг Д.Амарбаясгалан илчлэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр хэвлэлийнхэнд ам нээхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын дунд хов хутган төр үймүүлж, МАН-ыг хагалсан улстөрчдийг ил тод зарлачихлаа.  Төр самарч, МАН-ыг хагалж бутаргахаар улайрч буй “Түгжил”-үүдийг Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар магнайлж байна. NTV телевизийн “Лхагвын тойм”-д Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гэх мэт намынхаа томчуудын талаар ноцтой үгс унагасан УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ч тэрээр  “Түгжил”-үүдийн нэг, ховоор л хоолоо олж ирдэг улстөрч гэв.  Ах, дүүгийн зузаан түүхтэй У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын дунд хов зөөж хагаралдуулсан гэх хүмүүсийн тухайд Б.Батцэцэг сайдын нэр л өмнө нь тов тодорхой мэдээлэгдэж байв. Одоо харин “Түгжил”-үүд ямар олуулаа байсныг монголчууд мэдээд авлаа.

Д.Амарбаясгалан “МАН дотор хагарал бий. Энэ бүхнийг эхлүүлсэн хүмүүс нь Г.Занданшатар, Я.Содбаатар, Б.Батцэцэг, Ж.Энхбаяр, Б.Энхбаяр нар. Тэд хов зөөж л ажил хийдэг. Я.Содбаатар манай намын ерөнхий нарийн бичгийн дарга болоод аравхан сар өнгөрөхөд  хагарал төрийн хэмжээнд оччихлоо. Маш харамсалтай. Хов зөөж амиа зогоож ирсэн хүмүүсийн хийсэн ажил гэдгийг ахиад онцолъё. Айдаст автчихсан яваа намынхныхаа итгэл үнэмшлийг сэргээхийн тулд би намын даргад нэр дэвшсэн” гэж мэдэгдсэн юм.

Өдгөө МАН-ын даргад зүтгэж буй Ерөнхий сайд Г.Занданшатарын талаар тов тодорхой нэг кейс УИХ-ын даргын ярианаас анхаарал татав. Тэрээр “Г.Занданшатар гэдэг хүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад, энэ ерөнхийлөгч чинь бүрэн эрхээ дахин сунгах гэлээ хэмээн ховлоод явж байсан хүн” хэмээн ил шулуун хэлээтхлээ.

Сэтгүүлчдийн амыг барихын тулд Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгээр туг тахих тухай яриа Их тэнгэрт өрнөхөд  Д.Амарбаясгалан “Хэвлэлийн эрх чөлөөнд ингэж халдах нь зохисгүй” гэсэн утгатай үг унагаж байж. Харин тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Б.Энхбаяр сэтгүүлчийг хорьж хэвлэлийнхний амыг барих санааныхаа талд улайран зогсч байжээ. “Үүнээс л болж тэр надад өс санасан байх” гэсэн тайлбарыг спикер өгнө лээ. Салбар салбартаа тод дуугардаг хүмүүсийн амыг шорон гяндангаар айлгаж барих энэ мэт  яриаг төрийн томчууд нь Их тэнгэрийн аманд өрнүүлээд сууж байна гэдэг санаанд багтамгүй хэрэг. Гэвч УИХ-ын дарга олны өмнө гарч ирж ингээд мэдэгдчихээр үнэн болж таарч байна. Энэ янзаараа хэдхэн жил болоход л улсаараа дарангуйлал руу гулсах эрсдэлтэй бид нүүр тулчихаж.

Эрх баригчид шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн системийг хэдийнэ угсарчихсан гэсэн хардлага нийгэмд бий. Эхлээд сошиалаар харлуулна, дараа нь АТГ гэх гурван үсэгтэй байгууллагаар шалгуулна, эцэст нь шоронд хийдэг арга улам бүр нарийссаар байгааг УИХ-ын дарга өчигдөр бас баталсан юм. Тэрээр “Дөнгөж өчигдөр (уржигдар) 19 цагт АТГ 20 байцаагчийг цуглуулаад миний талд санал өгөх гэж буй Бага хурлын гишүүдийг 20, 20-оор нь жагсааж байгаад түүх архив үүсгэх гэж үзсэн. Би үүнийг нь  Я.Содбаатарт хэлсэн. Намын асуудал нам дотроо шийдэгдэх ёстой, намайг дэмжинэ гэж байгаа Бага хурлын гишүүдэд хавтаст хэрэг нээж дарамтлах арга хэрэглэвэл би  тултал үзнэ  шүү гэж албан ёсоор хэлсэн. Ингэж хэлснээс хойш 20 минутын дараа АТГ тэр  бүх зүйлээ устгасан, зогсоосон. Надад гэрч бий. Баримт байгаа. Энэ бол Монгол төрд олон юм хэрээс хэтэрсний тод дохио.  Төрийн эрх барьж буй МАН дарангуйлал тогтоох гэж байгаа бол  үүний эсрэг би хатуу зогсоно, тэмцэнэ” хэмээн мэдэгдчихлаа.

УИХ-ын даргын хэлснээр “Шрекийн муур шиг дагаж явж байгаад ар нуруунаас хутгалдаг” “Түгжил”-үүд төрд олноороо үүрлэвэл ганц МАН биш улсаараа хэцүүднэ. “Түгжил”-үүдийн тарих балгаас болж Монгол улс, Монгол иргэд л хохироод үлдэнэ. УИХ-ын дарга нь  шүгэл үлээчихлээ. Яг одоо л  монгол төр “Түгжил”-үүдээсээ салах цаг ирээд байна.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

Previous Post

Ирэх 10 дугаар сарын цаг агаарын төлөв

Next Post

Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя

Next Post
Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя

Г.Занданшатар: Нүүр нүүрээ харж, үнэн худлыг дэнсэлцгээе. Маргааш уулзъя

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.