• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ирэх 10 дугаар сарын цаг агаарын төлөв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-26
Ангилал: Бусад мэдээ, Тод мэдээ
Ирэх 10 дугаар сарын цаг агаарын төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Ирэх сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй тул малчид, ард иргэд цаг агаарын урьдчилсан мэдээг байнга сонсож, ажлаа төлөвлөхийг зөвлөжээ.

Аравдугаар сард агаарын дундаж температур Увс, Завхан аймгийн нутаг, Баян-Өлгий аймгийн нутгийн ихэнх, Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Мөн сарын нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр орох төлөвтэй байна.

Харин төвийн аймгууд буюу Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд, сүүл үед олон жилийн дунджаас дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд, сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үед орох төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар 10 дугаар сард агаарын дундаж температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Агаарын температур, хур тунадасны хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн, сүүл, гуравдугаар арав хоногийн дунд, сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх бол нэг, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үед хур тунадас орох нь ээ.

Говийн аймгуудын нутгаар ирэх сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Сарын нэгдүгээр арав хоногийн дунд, сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн, дунд үед олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд, сүүл үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үед хур тунадас орох төлөвтэй байна.

Previous Post

“Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсөв” сэдэвт хэлэлцүүлэгт урьж байна

Next Post

“Түгжил”-үүд АТГ-д захиалга өгч төр самрах гэж байсныг Д.Амарбаясгалан илчлэв

Next Post
“Түгжил”-үүд АТГ-д захиалга өгч төр самрах гэж байсныг Д.Амарбаясгалан илчлэв

“Түгжил”-үүд АТГ-д захиалга өгч төр самрах гэж байсныг Д.Амарбаясгалан илчлэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.